• Эхлэл
  • Яармагийн гүүрийг өнөөдөр нээнэ

Яармагийн гүүрийг өнөөдөр нээнэ

2018/07/09

Туул гол дээрх дөрвөн эгнээ, 250 метрийн урттай Яармагийн үндсэн шинэ гүүрийг есөн сарын хугацаанд барьж хүлээлгэж өгөхөд бэлэн боллоо. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн 30 сая ам.долларын төсөвт өртгөөр, 'Хятадын төмөр замын хоёрдугаар групп товчоо' ТӨК ажлыг гүйцэтгэж, Монгол Германы хамтарсан зөвлөх компани ажилласан гүүрийн нээлт өнөөдөр буюу долдугаар сарын 9-нд болох юм.. 

Энэхүү гүүр одоо байгаа хуучин гүүрнээсээ гурав дахин их ачаалал авч хөдөлгөөнийг нэвтрүүлэх чадалтай шинэ гүүр 50-60 жилийн баталгаатай. Шинэ гүүр ашиглалтад орсноор Яармагийн гүүрний орчмын замын түгжрэл 50-60 хувь буурах юм. Шинэ гүүрний доор 50 метрийн өргөнтэй нүхэн гарц, гүүрний дээгүүр 8.5 метрийн өргөнтэй, 270 метрийн урттай  рамп баригдаж байгаа болохоор замууд хоорондоо огтлолцохгүй. Шинэ гүүр ашиглалтад ормогц хуучин гүүрийг хааж засварлах юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин