• Эхлэл
  • Өлгий суманд үер бууж, 275 айл өрх усанд автжээ

Өлгий суманд үер бууж, 275 айл өрх усанд автжээ

2018/07/16

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд долдугаар сарын 15-ны өдрийн 15:00-15:30 цагийн  хооронд усархаг бороо орж, уруйн үер буужээ. Үерийн улмаас тус сумын 2, 3, 4, 12, 13 дугаар багт 275 айл өрхийн гэр, хашаа усанд автсан байна.

Энэ тухай дуудлагыг тухайн өдрийн 16:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдангаар ахлуулсан 35 алба хаагч, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн хоёр алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 65 алба хаагч, Цахилгаан шугам сүлжээний газрын гурван хүн, Нийтийн аж ахуйн үйлчилгээний “СУАТ” ХХК-ийн таван хүн, “ЖОЛ” ХХК-ийн найман хүн, орон нутгийн 24 иргэн, нийт 146 хүн ажиллаж үерт боогдсон 163 хүнийг аюулгүй газарт гаргаж, гэр байшин нь орогнох боломжгүй болсон 95 иргэнийг түр хорогдох байранд байрлуулжээ.

Одоогоор 2.8 км урт шуудуу татаж усыг зайлуулж, хохирлыг нарийвчлан тогтоохоор ажиллаж байгаа аж.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин