• Эхлэл
  • 114 сая рублиер үнэлэгдэх Хирсний эврийг хураан авчээ

114 сая рублиер үнэлэгдэх Хирсний эврийг хураан авчээ

2018/07/18

ОХУ-ын Москва хотын Домодедово онгоцны буудлын гаалийн байцаагчид Орос руу хууль бусаар оруулах гэж байсан их хэмжээний хирсний эврийг хураан авсан байна. Гаалийн ерөнхий газрын мэдээгээр энэ нь мөхөх аюулд ойртсон хар хирсний эвэр байсан бөгөөд нийтдээ 114 сая рубль болох ажээ.

Катараар дамжин Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсад зорчоод ирсэн Оросын зургаан иргэнээс эдгээрийг хураан авчээ. 30 гаруй кг татах 32 эврийг хураасан байна. Эврийг оруулахыг завдсан иргэд “энэ бол чулуужсан мод” хэмээн мэлзэцгээжээ. Гэвч мэргэжлийн шинжээчид хар хирсний эвэр болохыг нотолсон байна. Хар хирс нь Улаан номд орсон амьтан бөгөөд мөхөх аюултай төрөл зүйлд ороод байгаа юм.

Хирсний эвэр оруулахыг оролдсон иргэдийг ховор амьтдыг дамлан наймаалахыг оролдсон үндэслэлээр эрүүгийн хэрэгт татсаны дээр татвараас зугтаасан гэж үзэн торгууль ногдуулжээ. Нийтдээ 34 сая рублийн торгууль ногдуулжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин