• Эхлэл
  • Морины уяатай болох хүсэлтийг нь хүлээж авсангүй

Морины уяатай болох хүсэлтийг нь хүлээж авсангүй

2018/07/19

ОХУ-ын Камчаткийн хууль тогтоох байгууллагын депутат Михаил Пучковский парламентын байрны гадаа морины уяатай болох хүсэлтийг тавьсан юм.

Справедливая Россия намаас сонгогдсон тэрбээр шатахуун болон өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж байгаа учраас тэтгэврийн орлогоор амьдардаг түүнд машинаараа хуралдаа ирэх боломж муу байгаа учраас морио унаж ирэхээс өөр арга алга, тиймээс морины уяа зэхэж өгөхийг хүссэн юм.

Түүний хүсэлтийг Петропавловскийн Захирагч хүлээн авахаас татгалзсан байна.

Ийм хүсэлт тавьсных нь дараа зарим депутат нийтийн тээврээр зорчих эрхийн тасалбар өгөхийг хүссэн ч Михаил Пучковский авахаас татгалзжээ.

Зургадугаар сарын хуралд Пучковский морио унаж ирсэн бөгөөд хоёр хүн түүнийг дагалдаж ирж, морийг буцаан авч явжээ. “Миний хүсэлтэд татгалзсан шалтгаан нь үндэслэлгүй юм. Хотын нийтийн тээврийн хуулийн заалтыг эш үндэс болгосон байна. Би морин тэргээр ирээгүй шүү дээ” хэмээн хэлжээ. Тэр шүүхэд гомдол гаргахаар зэхэж байгаа ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин