• Эхлэл
  • Солонгос ажилчдаа Энэтхэгчүүдээр солино

Солонгос ажилчдаа Энэтхэгчүүдээр солино

2018/07/19

Хойд Солонгост тавьсан НҮБ-ын хоригоос шалтгаалан Оросын Алс Дорнодын компаниуд Хойд Солонгосоос ажиллах хүч авч чадахгүй болсон. Тэдний оронд Энэтхэгээс ажиллах хүч авах хүсэлтийг Приморийн компаниуд тавиад байгаа талаар ОХУ дахь Энэтхэгийн Ерөнхий консул Кумар Субхам РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

НҮБ-аас Хойд Солонгост тавьсан хоригийн нэг заалт ажиллах хүч экспортлохыг хориглосон юм.

Энэ хоригийн дараагаас Оросын компаниудаас ажиллах хүч авах хүсэлтүүдийг хүлээж авах болсныг Кумар Субхам хэлжээ.

Приморийн хязгаар 2018 онд Хойд Солонгосоос 9300 ажиллах хүч нэмж авах хүсэлт тавьсан ч ОХУ-ын Хөдөлмөрийн яам татгалзсан. Приморийн хязгаарт гэрээний дагуу аль хэдийн 10 мянга орчим солонгос ажилчин ажиллаж байгаа бөгөөд эдгээр ажилчдын гэрээ энэ 2018 оноор дуусгавар болох ёстой.

Эх сурвалж: РИА НОВОСТИ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин