• Эхлэл
  • Үерийн үед 23 дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэжээ

Үерийн үед 23 дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэжээ

2018/07/19

Нийслэл, дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлэн байдлыг шалгах ажлын хэсэг Сүхбаатар дүүрэгт ажиллав. 
Үзлэг шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн Онцгой байдлын газар, Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн дарга, мэргэжилтнүүд багтсан байна. 
Ажлын хэсэг нь үерийн аюулын үед нүүлгэн шилжүүлэх байршлыг тогтоож, шаардагдах хүн хүчний тооцоог гарган, ажиллах бие бүрэлдэхүүн, тэдгээрийн хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгсэл, машин техник, багаж зэвсэглэмжийн бэлэн байдлыг дууриалган үзүүлэх дадлага хэлбэрээр цагийн байдал өгч ажиллуулан бэлэн байдлыг шалгах юм. 
Сүхбаатар дүүрэгт ажиллах үеэр Засаг даргын орлогч Ц.Шижир, Онцгой байдлын хэлтсийн дарга Т.Мөнхдорж, үерийн эрсдэлтэй хороодын Засаг дарга нар энэ сарын 17-ны өдөр орсон борооны үеэр авсан шуурхай арга хэмжээ, эвдэрсэн зам талбай, усанд автсан байршлуудыг танилцууллаа. 
Энэ өдөр 23 дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэж иргэд, аж ахуйн нэгжүүдэд заавар өгч, аюулгүй байдлыг ханган ажилласан байна. 
Мөн дүүргийн Засаг даргын Тамгын газраас үерийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ус зайлуулах хоолой, далан, суваг шуудуу зэрэг бүтээн байгуулалтын ажлаа танилцуулж, нийслэлтэй хамтран хэрэгжүүлэх ажлын саналаа уламжлав. 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин