• Эхлэл
  • Приморийн хязгаарын зоопаркийн алаг тахь унагалжээ

Приморийн хязгаарын зоопаркийн алаг тахь унагалжээ

2018/07/24

ОХУ-ын Приморийн хязгаарын “Садгород” амьтны хүрээлэнгийн Зоя нэртэй алаг тахь унагалсан нь Алс Дорнодын хувьд анхны тохиолдол боллоо хэмээн амьтны хүрээлэн өөрийн Instagram хуудсандаа мэдээлжээ.

“Баасан гаригт /2018.07.20/ бидэнд баярт үйл явдал тохиолоо. Алаг тахийн сүрэг бүл нэмлээ. Энэ нь Сибирь, Алс Дорнодод алаг тахь унагалсан анхны тохиолдол юм. Алаг тахийн сүрэг эм унагаар бүлээ нэмлээ. Түүнд бид Александра гэдэг нэр өглөө” хэмээн бичжээ.

Алаг тахь үр төлөө бараг нэг жил орчим тээдэг. Александра хөл дээрээ амархан тэнцсэн бөгөөд ээжийгээ даган бэлчиж байгаа ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин