• Эхлэл
  • Судалгаа: Оросууд дарсыг илүүтэй хэрэглэдэг

Судалгаа: Оросууд дарсыг илүүтэй хэрэглэдэг

2018/07/25

Нэг орос иргэн жилд дунджаар 21 литр спиртийн төрлийн бүтээгдэхүүн худалдан авч байна хэмээн судалгааны GfK компани мэдээллээ.

Судалгааг 2017 оны дөрөвдүгээр сараас 2018 оны гуравдугаар сарын хооронд төвлөрсөн суурин хот болон хөдөөгийн тосгодыг хамруулан хийжээ.

Гэхдээ шар айргийг судалгаанд оруулаагүй байна. Хатуулаг өндөртэй архи, дарс, оргилуун дарсыг илүүтэй худалдан авдаг болохыг судалгаа харуулжээ. Ялангуяа дарсыг илүүтэй худалдан авчээ. Өнгөрсөн оны байдлаар дарсны борлуулалт 8,8 хувиар өссөн байна. Жилдээ дор хаяж долоон удаа дарс худалдан авдаг байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин