• Эхлэл
  • Олон улсын байгууллагууд Өлгийчүүдэд тусламжийн гараа сунгаж байна

Олон улсын байгууллагууд Өлгийчүүдэд тусламжийн гараа сунгаж байна

2018/07/26

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд долдугаар сарын 14-16-ны өдрүүдэд усархаг бороо орсны улмаас үер бууж найман багийн 530 өрхийн 2500 гаруй хүн гамшигт өртөж, олон гэр байшин, хашаа нь усанд автсан юм. Тэгвэл Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд болох 'Дэлхийн зөн' , 'Адра',  'Мерси Кор Монгол' , 'Монголын улаан загалмай' нийгэмлэг зэрэг байгууллагаас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын гамшигт өртсөн иргэдэд тусламж үзүүлж эхэлжээ.

Мөн НҮБ-ын Хүн амын сангаас 250 өрхөд ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг хүргүүлэх, НҮБ-ын Хүүхдийн сангаас ундны ус, эрүүл ахуйн чиглэлээр урт хугацаанд авах арга хэмжээний талаар зөвлөмж гаргахаар ажиллаж байгаа аж. НҮБ-ын холбогдох байгууллагууд байдлыг газар дээр нь ажиглаж, шаардлагатай бусад арга хэмжээ авахаар төлөвлөж байгааг Улаанбаатар дахь НҮБ-ын  Суурин зохицуулагчийн газраас Гадаад харилцааны яаманд мэдээллэсэн байна.

Эх сурвалж: ГХЯ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин