• Эхлэл
  • Paparazzi сэтгүүлийн “МОНГОЛ”-оороо гоёсон тусгай дугаар худалдаанд гарлаа

Paparazzi сэтгүүлийн “МОНГОЛ”-оороо гоёсон тусгай дугаар худалдаанд гарлаа

2018/08/08

Наадмын маргааш намар гэдэг. Хур бороо зүсэрсэн баярын өдрүүдийг бид ардаа үдлээ. Үндэсний их баяр наадмын өдрүүдтэй айраг сэнгэнүүлсэн Paparazzi сэтгүүлийн тусгай дугаар уншигчдынхаа  өмнө дэлгэгдэж буйд бүхэн баяртай байна. Баярын тусгай дугаартаа насаараа төрд зүтгэсэн, төрөөс төрсөн тэрбумтан гэж хэлж болмоор Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн аархал буюу алт, мөнгөнд хэрхэн умбаж буйг онцоллоо. Мөн Хүй долоо худагийн зүлэг ногоон дэнжийг чимсэн олны танил эрхмүүдийн галаар зочилж хэн, хэрхэн наадаж буйг тольдсон билээ. Түүний дээр энэ өдрүүдэд болсон сонин, хачин болон бусад сонирхолтой мэдээ, мэдээллүүдийн дээжсээс та бүхэнд хүргэж байна. Бизнес болоод бусад салбарын чинээлэг эрхмүүдийн гоёл зүүсгэл  наадмын нэгэн чимэг болон манай сэтгүүлийн хуудсанд хэрхэн буусныг сонирхоорой. Ийн хэн бүхний сонирхлыг татах мэдээ, мэдээлэл бүхий  Монголоороо гоёсон тусгай дугаар маань уншигч таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна. 

Paparazzi сэтгүүлийн редакц

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин