• Эхлэл
  •  “Silence White” New Circle 2018 - Цагаан Үдэш

 “Silence White” New Circle 2018 - Цагаан Үдэш

2018/08/23

Монголын тэргүүлэгч бүжгийн хэмнэл Silence White бүтэн нэг үеийг ардаа үдэж, 12 жилийн турш бүжгийн хөгжмөөр дамжуулан залууст эерэг сэдлийг төрүүлж, гадаадын аялагчдад үндэсний хэв маяг, соёл урлаг бүхий санаа шийдлийг сурталчлан таниулсаар ирсэн.

Энэ жил шинэ эхлэл, шинэ үеийг билэгдэн Silence White 2018 New Circle утга агуулгаар “Zaisan Hill” Event hall-ын дотор заал болон гадна гэсэн хоёр өөр орчинд залуусын нүд чих сэтгэл хөдлөлийг дээд зэргээр баясгаж, орчин цагийн хөгжмийн хэмнэл, тайз дэлгэцийн интерактив хослолыг хүргэхээр ажиллаж байна.
 Шинэлэг бүхнийг эрэлхийлж орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхагч залуус та бүхнийг цагаан хувцсаа бэлдээд ‘’Энх тайван эв нэгдлийн дор нэгдье’’ уриан дор 2018 оны наймдугаар сарын 24-ний оройг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна.

Арга хэмжээнд урилгаар Японы DJ Satoshi Fumi, Germany DJ KLLDR нар оролцож байгаа ба Монголын шилдэг DJ нар тоглох юм байна.



 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин