• Эхлэл
  • ОХУ-ын нүүрсний олборлолт 420 сая тоннд хүрнэ

ОХУ-ын нүүрсний олборлолт 420 сая тоннд хүрнэ

2018/08/29

Энэ 2018 онд нүүрс олборлолтыг 420 сая тонн хүргэнэ хэмээн ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак хэлсэн байна. Энэ нь Зөвлөлтийн үеэс хойш үзэгдээгүй өндөр олборлолт юм.

“2012 оноос 2017 он хүртэл Оросын нүүрс олборлолт 15,5 хувь өсч 410 сая тонн хүрсэн. Харин энэ 2018 онд 420 сая тонн давах тооцоотой байна. Энэ нь Зөвлөлтийн үеийн хамгийн өндөр олборлолтын жил болох 1988 оноос хойш гараагүй өндөр олборлолт юм” гэж сайд хэлжээ.

Олборлолтоос гадна нүүрс баяжуулалт 195 сая тонн хүрсэн нь 28 хувь өссөн дүн юм. Сүүлийн жилүүдэд нүүрсний салбарын хөрөнгө оруулалт жилдээ 130 орчим сая рубль байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин