• Эхлэл
  • Д.Сумьяабазар:“Оюутолгой”  бол Монголын төсөл

Д.Сумьяабазар:“Оюутолгой”  бол Монголын төсөл

2018/09/03

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр хийдэг “Ил тод уурхай” хэвлэлийн бага хурлаа хийж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар салбарынхаа тоон үзүүлэлтийг танилцууллаа. 

/Албан мэдээллийг ЭНД дарж уншина уу/

Энэ үеэр олон нийтийн анхаарал хандуулж байгаа асуудлуудаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хариулт өгсөн байна.

Оюутолгойн асуудлаар

-“Оюутолгой” төсөл бол Монголын төсөл. Энэ уурхайн үйл ажиллагааг зогсоох, тасалдуулах бодлого байхгүй. Ялангуяа Оюутолгой төслийн далд уурхайн ажлыг зогсоохгүй. “Эрдэнэс Тавантолгой” хувьцааг олон улсын зах зээлд гаргах ажил эрчимжиж байгаа энэ үед өмнө нь хэрэгжүүлж байсан төслөө зогсооно гэдэг бол байж боломгүй. Мэдээж, засч, залруулах зүйл байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ үүнийг УИХ-аас гарсан ажлын хэсэг шалгаж, намрын чуулганаар хэлэлцэх байх. Засгийн газар болон УУХҮ-ийн яамны зүгээс энэ төслийг үргэлжлүүлээд явна.

“Эрдэнэт” үйлдвэрийн өр төлбөрийн асуудлаар

-Энэ асуудалд Засгийн газар шуурхай ажиллаж байгаа. Засгийн газраас ажлын хэсэг гараад ажиллаж байна. Одоогийн байдлаар тус үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

-“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн эрх үүргийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд шилжүүлсэн. Энэ бол хувьцаа эзэмшигчдийн эрх үүргийг төлөөлж, ийм шийдвэр гаргасан. УИХ-ын 73-р тогтоолын дагуу ажлууд үе шаттайгаар хийгдэж байгаа ажил. Компанийн засаглал олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргах стандартын шаардлага хангасан байх ёстой. Энэ шаардлагын дагуу л олон улсын стандарт, хууль эрх зүй, санхүүгийн талаас нь бие даасан байдлыг бий болгохоор ажиллаж байна.

Шатахууны үнийн асуудлаар

-Шатахууны үнэ дотоодын хүчин зүйлээс шалтгаалахгүйгээр нэмэгдэж байна. Тиймээс Сангийн яамтай хамтран дотооддоо шатахууны үнэ өсгөхгүй байх тал дээр олон хувилбар дэвшүүлж судалж байна. Өнөөдрийг хүртэл шатахууны Онцгой албан татварыг тэглэж ирсэн. Дотооддоо үнэ нэмэгдэхгүй байх талаас нь хувилбаруудыг ярина. Энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанд оруулахаар төлөвлөсөн.

Монгол Улсаар хийн хоолойг дамжин өнгөрүүлэхээр болсон тухай асуудлаар

-Хийн хоолой Монголоор дамжин өнгөрөх нь эдийн засгийн хувьд ч үр ашигтай гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх. ШХАБ-ын уулзалтаар ОХУ-ын талаас эдийн засгийн талаас нь судлах чиглэл ирсний дагуу Монголоор дамжуулах асуудлыг ярих байх. Энэ асуудлыг ҮАБЗ-өөр ярьж шийдвэр гарах байх гэлээ.

Статистик мэдээллээс

2018 оны эхний долоон сарын байдлаар 26.3 сая тонн нүүрс, 764.4 мянган тонн зэсийн баяжмал, 9.2 тонн алт, 3.1 мянган тонн молибдений баяжмал, 1.7 сая тонн төмрийн хүдрийн баяжмал, 40.6 мянган тонн хайлуур жоншны баяжмал, 46.8 мянган тонн цайрын баяжмал, 3.9 сая баррель газрын тос, 8.4 мянган тонн катодын зэс үйлдвэрлэсэн байна. Энэ тоо үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн баяжмал 9.7 (1.3 хувь) мянган тонн, алт 236.9 (2.6 хувь) кг, хайлуур жоншны баяжмал 11.7 (40.5 хувь) мянган тонн, цайрын баяжмал 0.8 (1.7 хувь) мянган тонноор тус тус өссөн байна. Харин нүүрс 1.1 (3.8 хувь) сая тонн, молибдены баяжмал 159.4 (4.9 хувь) тонн, төмрийн хүдрийн баяжмал 34.3 (хоёр хувь) мянган тонн, газрын тос 473.7 (10.7 хувь) мянган баррель, катодын зэс 324.4 (3.7 хувь) тонноор тус тус буурчээ. Мөн 2018 оны наймдугаар сарын 28-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 119, Аи-92 автобензин 25, дизелийн түлш 38, ТС-1 онгоцны түлш 28 хоногийн тус тус нөөцтэй байна.

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 30 хувийг IPO гаргах асуудлаар ажлын хэсэг байгуулан, бэлтгэл ажлыг хийж байна. Ажлын хэсгийн хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” IPO хийх ажлын хүрээн авто зам, төмөр зам, усан хангамж, техникийн хэсгийн шинэчлэл, нүүрс угааж, баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г хийх ажил хийгдэж байна. 

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ МЭДЭЭ

2.1. 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 3197 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

 

Тоо

Хувь

Гектар

Хувь

Нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь

Нийт

3197

100%

9 462 398.96

100%

6.0%

Хайгуулын

1537

48,1%

7 887 087.88

83.4%

5.0%

Ашиглалтын

1660

51.9%

1 575 311.08

16.6%

1.0%

 

/Албан мэдээллийг ЭНД дарж уншина уу/

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин