• Эхлэл
  • Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэгт “Ногоон бэрс” шатрын клуб нээлээ

Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэгт “Ногоон бэрс” шатрын клуб нээлээ

2018/09/03

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хичээлийн шинэ жилийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэгт “Ногоон бэрс” шатрын клуб өнөөдөр /2018.09.03/-ны өдөр нээлээ.

Баянзүрх дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт байрлах энэхүү цэцэрлэг нь 280-500 хүүхдийн багтаамжтай улсын хэмжээнд хамгийн том цэцэрлэг юм.

“Ногоон бэрс” шатрын клубыг нээх арга хэмжээнд Монголын шатрын холбооны удирдлагууд, цэцэрлэгийн хамт олон, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцсон юм.

“Ногоон бэрс” хөтөлбөрийг санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хэлэхдээ “Улс орны хөгжил иргэдийн боловсролтой шууд хамааралтай. Боловсролтой иргэнийг төлөвшүүлэхэд цэцэрлэг чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс ч өнөөдөр бяцхан үрсийнхээ ирээдүйд оюуны хөрөнгө оруулалт хийж, шатрын клубыг нээж өглөө. Одоогоор “Ногоон бэрс” клубээ гурван цэцэрлэг, нэг сургуульд нээсэн. Багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд их талархаж хүлээж авч байгаад баяртай байна. Цаашдаа ч олон сургууль, цэцэрлэгт шатрын клуб нээх төлөвлөгөөтэй байна” гэсэн юм.

 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг шатрын спортыг дэмжиж, иргэдийн хүртээл болгох зорилгоор “Ногоон бэрс” хөтөлбөрийг санаачилж, хэрэгжүүлэн Баянзүрх дүүргийн 1700 өрхийг шатаржуулаад байна. Жил бүрийн хавар, намрын улиралд өсвөр болон насанд хүрэгчдийн ангилалаар “Ногоон бэрс” шатрын тэмцээнийг зохион байгуулдаг юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин