• Эхлэл
  • Баянгол дүүрэг авто тээврийн хэрэгслэлүүдийн хорт утааг шалгалаа

Баянгол дүүрэг авто тээврийн хэрэгслэлүүдийн хорт утааг шалгалаа

2018/09/20

Энэ оны наймдугаар сарын 1-ний өдрөөс Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их утаатай авто тээврийг хэрэгслээр зорчихыг хориглосон дүүргийн Засаг даргын А/117 дугаар захирамж гарсан.

Энэ хүрээнд өнөөдөр /2018.09.20/ дүүргийн Тамгын газар, Баянгол дүүрэгдэх замын цагдаагийн хэлтэс, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвтэй хамтран нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны утаанд хэмжилт хийлээ. Үйлчилгээнд явж буй автобуснуудын дийлэнх нь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их утаатай буюу тортогжилт нь 99, 100 хувьд хүрч байв. Харин стандартын хувьд тортогжилтийн хэмжээ нь 40 хувиас доош байх ёстой юм байна.

Захирамж хэрэгжсэнээс хойш өнөөдрийг хүртэл нийт 500 гаруй тээврийн хэрэгсэлд шалгалт хийснээс 210 гаруй нь стандартын шаардлага хангаагүй байна. Иймээс дээрх байгууллагууд холбогдох арга хэмжээг авч, зөрчлийг арилгуулан ажиллаж байна.  Баянгол дүүрэгт нийт 87,257 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 74 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байгаа юм байна.  

Дашрамд дурдахад автомашины утаа хүний амьсгалах төвшинд цацагддаг бөгөөд амьсгалын замын цочмог болон архаг өвчин, харшлын эмгэг үүсгэх, элэг, бөөр, уушгийг гэмтээх, зүрх судас, мэдрэл сэтгэхүйн эрхтнүүдийн үйл ажиллагааг алдагдуулах, амьсгал боох, ядрах бие сульдах, хорт хавдар үүсгэх, хүүхдийн өсөлт зогсоох гэх мэт үйлчилгээтэй нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий , хөө тортог, хар тугалга, кадми, альдегид бенз(о)пирен диоксин зэрэг 260 гаруй төрлийн хорт бодис агаарт ялгаруулдгийг эрдэмтэд судлан тогтоосон байна.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин