• Эхлэл
  • Нийслэлийн МАН-ын даргаар Ч.Сумьяабазарыг сонголоо

Нийслэлийн МАН-ын даргаар Ч.Сумьяабазарыг сонголоо

2018/09/21

Нийслэлийн МАН-ын хорооны XXXIY Бага хурал өчигдөр /2019.09.21/ болж намын даргаа сонголоо. Бага хуралд Нийслэлийн МАН-ын 36,000 гишүүнийг төлөөлөн 333 гишүүн оролцсон байна. Шөнө хагаслаж хуралдсан Бага хурлын төлөөлөгчдийн 167 нь УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарыг, 164 нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг дэмжиж, 18 саналын хуудсыг хүчингүйд тооцсон байна.

60 тэрбумын хэмээх дуулианд хэрэгт нэр холбогдсон НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээ ажлаа хүлээлгэж өгснөөс хойш жил гаруйн хугацаанд Нийслэлийн Засаг дарга С.Батболд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй. Хэдэнтээ хойшлогдсон Нийслэлийн МАН-ын хурлын өмнө үүрэг гүйцэтгэгч С.Батболдыг жинхэлнэ гэсэн таамаг сонсогдож байсан юм.

Энэ хугацаанд Ч.Сумьяабазар С.Батболдыг эсэргүүцэн акц зохиож байна гэсэн мэдээлэл гарч байсан билээ. Ийн Ч.Сумьяабазар УИХ-ын гишүүн, Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд, Нийслэлийн МАН-ын дарга гэсэн гурван давхар “дээл”-тэй болох нь. Дээр нь Монгол Улсын аварга, чөлөөт бөхийн тамирчин, мэргэжлийн тулаанч гээд цол гуншиг жагсаавал хамгийн сонирхолтой намтартай улстөрч болж, рекорт тогтоох нь ээ.

А.Ану

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин