Топ модель Э.Одгэрэл:Би гайхамшгийг мэдэрсэн

2018.09.24

Монголын үе, үеийн загвар өмсөгч, сайхан бүсгүйчүүдийн манлай нь топ модель Э.Одгэрэл гэдэгтэй маргах хүн үгүй. Мөнхийн залуу гоо үзэсгэлэн гэж нэршсэн түүний алхсан гишгисэн, өмссөн зүүсэн, бүр хөдөлгөөн болгон нь олны анхаарал татаж, домог болдог гээд хэлчихэд ч буруутахгүй. Байнга олны хараа анхааралд байдаг түүний өмссөн зүүснийг анзаарахгүй мэдэхгүй ч хүн байхгүй. Бараг л нөгөө аварга Д.Сүхбатын барьж байсан хөөрөг гээд л үнэ нь тэнгэрт хаддаг гэдэг шиг Э.Одгэрэлийн өмссөн  хэрэглэснийг даган дууриадаг хүмүүс ч гэж байдаг. Мэдээж сайхан бүсгүйн хэрэглээ, сонголт ч ондоо хойно, Э.Одгэрэл хатагтай үе үе дэлхийд цөөхөн байдаг, үнэтэй гангараагаараа олныг алмайруулдаг. Мэдээж түүний сонголт best бас хамгийн үнэтэй бөгөөд тансаг байх нь тодорхой. Зарим бүсгүйчүүдийн зөвхөн мөрөөдөж л чадах зүйл Одгэрэлийн хэрэглээ, сонголт байдаг.

Нэг хэсэг түүний өмссөн шиншилагийн арьсан дээл Монголын хамгийн үнэтэй гоёлоор “тодорч” бүсгүйчүүд яг ийм шиншилагийн арьсан дээл авах гэж нүдээ ухаж өгөхөөс ч буцахгүй шахам байв даа. Тэгвэл энэ удаад Э.Одгэрэл хатагтай мөн л дэлхийд алдартай Nafa mink-ийн булган дээлийг сонгосноороо шуугиан тарьж байна.

100 гаруй жилийн түүхтэй Nafa mink зэрлэг булганы арьсаар дахин давтагдашгүй гангараа урладаг гэдгээрээ алдартай. Nafa-гийн булган дээлийг жилд хоёрхон удаа болдог дуудлага худалаа-ауокцион-оос л худалдан авдаг. Өөрөөр хэлбэл, зөвхөн дуудлага худалдаагаар алдартай загвар өмсөгчдийн танилцуулсан загваруудаас сонгон авна гээд бодохоор мэдээж тансаг хэрэглээт Э.Одгэрэл нарын чамин авхай нарын сонирхол сонголт гэдэг нь тодорхой.

Ийн дэлхийн гангачуудын өмсдөг булган дээлийг таашаах болсон Э.Одгэрэлийн сонголт ганган бүсгүйчүүдийн дунд дахин нэгэн шивэр авир бий болгоод байна. Учир нь Nafa mink-ийн салбар Монголд байгуулагдсан. Зөвхөн ауокционоос шилж авчирсан чамин тансаг дээлнүүдийг санал болгодог учраас энд ирсэн гангачууд, эдийн сайныг эдлэгсэд олны анхаарлыг татаж, ярианы сэдэв бий болгоод байгаа. “Зөвхөн Одгэрэлд зориулж хойд Канадаас авчруулсан дээл гэнэ шүү” гэсэн яриа ч өвсөнд дэгдсэн түймэр шиг тархжээ. Э.Одгэрэл хатагтай ч тун сэтгэл хангалуун

-Би Nafa-гаас л жинхэнэ гайхамшгийг мэдэрсэн. Арьс нь ямар хөнгөхөн зөөлхөн, гялалзсан сортой гээч. Зөвхөн надад л зориулагдсан юм шиг... гэж янаг хоолойгоор өгүүлэн, бусад бүсгүйчүүдийн атаархлыг асааж байгаа гэнэ шүү. Мэдээж манай гангачуууд Nafa mink гэж мэдэлгүй л яах вэ? Нэрийг нь бараг шүлэг шиг чээжилсэн биз. Харин яг өөрт тань зориулсан давтагдашгүй гайхамшгийг мэдрэе гэвэл Гранд плаза-гийн  2-давхарт /2.12.а/  очоорой. Үйлчилгээ, сонголт гэж ямархуу гайхамшиг байдгийг тэнд очоод мэдэртүгэй.    

 

 


ИХ УНШСАН
    Сонин хачин