• Эхлэл
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ч.Ганзоригийг баривчилжээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ч.Ганзоригийг баривчилжээ

2018/09/25

Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ч.Ганзоригийг өчигдөр баривчлан саатуулсан тухай мэдээлэл гараад байна. “Эрдэнэт үйлдвэр"-ээр баталгаа гаргуулан Стандарт банкнаас зээл авсан асуудлаар “Жаст” компанийн захирал асан Ш.Батхүүг энэ оны гуравдугаар сараас хойш баривчлан саатуулж байгаа. Үүнтэй зэрэгцээд ийн зээл авах боломжийг олгосон тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга болон үйлдвэрийн захирал зэрэг хүмүүсийг мөн шалгах ёстой гэсэн яриа гарч байсан юм. 

Дашрамд сануулахад “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд авсан нь хууль зөрчсөн байна гэх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Дээд шүүхээс гаргасан. 49 хувийн энэ маргаант асуудлаас гадна 51 хувийг банкны өрийн барьцаанд тавьсан асуудлыг яаралтай шалгаж шийдэх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа юм.

Сануулахад, "Жаст" группын захирал Ш.Батхүү "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалж Африкийн стандарт банкнаас зээл авч, зээлээ хугацаанд нь төлөөгүйн улмаас "Эрдэнэт" үйлдвэр төлбөрт унаад байгаа. Харин Ш.Батхүү Лондонд болсон арбитрын шүүхэд “Эрдэнэт үйлдвэр”-ийн зүгээс нотлох баримтыг гаргаж өгөлгүйгээр санаатайгаар ялагдуулсан гэсэн утгатай захидлагыг шоронгоос бичиж байсан юм.

Захидлыг дор дарж уншина уу.

Ш.Батхүү:Би үхвэл бүх хэргийг над руу чихнэ

Холбоотой мэдээллийг дор дарж үзнэ үү 

”Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах тогтоолыг хууль бус гэж үзлээ

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    АТГ томчуудыг яаж ч чадахгүй дээ..
    2018 оны 09 сарын 25
  • Зочин
    нямкаагийн юмыг хэлэх болов уу
    2018 оны 09 сарын 25
Сонин хачин