• Эхлэл
  • Шувууны халдлага хэрхэн болсон тухайд

Шувууны халдлага хэрхэн болсон тухайд

2018/09/25

Өнгөрөгч долоо хоногт нийгмийн сүлжээнд шуугиан тарьсан “Шувуу үүрээ засах гэж төмөр утас зууж яваад богино холбоо үүссэн. Хэрэгтэн нас барсан учраас хэргийг хаасан байна” гэдэг яриа үнэн байсан уу? Эсвэл үлгэр ярьсан, өлгөж егөөдсөн үү? Хариултыг “Цензургүй яриа” нэвтрүүлгийн үргэлжлэлээс үзэж болно.

Ер нь бол 2018 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 09 цаг 55 цаг 55 минутад дулааны IV цахилгаан станцын ил хуваарилах байгууламж дээр 220 кВт-ийн гуравдугаар системийг захиалгын дагуу хүчдэлээс салгах явцад сэлгэн залгалтын алдаа гарснаас станц “0” зогсолт хийж, ачаалал бусад станцууддаа нөлөөлсний улмаас систем тэр чигээрээ “0” зогсолт хийснийг “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн захирал асан Ж.Осгонбаатар тайлбарлав. (2016 оны есдүгээр сард түүний ажлыг хүлээж авсан шинэ захирал авлигын хэргээр шалгагдаж, станцыг үүрэг гүйцэтгэгч удирдаж байгаа аж)

Ил хуваарилах байгууламж гэдэг нь “Цахилгаан түгээх сүлжээ” компанийн харьяа 220, 110 кВт-ийн хуваарилах байгууламжууд аж. Дулаанц цахилгаан станцууд тэдэнд цахилгаан үйлдвэрлэж өгөөд, тэд цааш нь хэрэглэгчдэд нийлүүлдэг гэсэн үг. Дамжуулах компани нь зарим тоноглолоо солих, засвар үйлчилгээ хийхийн тулд урьдчилан захиалга өгч, ТЭЦ-4 захиалгын дагуу цахилгааныг тасалж, хязгаарлаж, сэлгэн залгалтыг хийдэг байна. Энэ явцад техникийн алдаа гарснаас улс даяараа цахилгаангүй болжээ. 

Харин шувуутай холбоотой түүх үүнээс гурван жилийн өмнө юм байна. Хүмүүс мартсан байж магадгүй ч 2015 оны тавдугаар сарын 24-нд дамжуулах компанийн Гачуурт дахь салбар дээр мөн осол гарч, улсаараа цахилгаангүй болж байжээ. Ослын газар дээр ажилласан цагдаа, онцгой байдлын хүмүүс “Шувуу үүрээ засах гэж төмөр утас зууж яваад богино холболт үүсгэж, систем “0” зогссон. Хэрэгтэн нас барсан учраас эрүүгийн хэргийг хаалаа” гэсэн байна.

Харин ҮАБЗ-ийн Ажлын албаны эрчим хүч хариуцсан реферэнт Б.Баттулга (Цензургүй яриа нэвтрүүлгийн зочин) энэ тухай “мэргэжлийн байгууллагыг мэргэжлийн бус хүмүүс удирдах болсноос шат шатандаа салбарт ажиллаж байгаа инженер техникийн ажилтнуудын идэвхи буурч, ажиллагсдын мэдлэг ур чадвар, салбарын аюулгүй байдалд нөлөөлж байна” гэв.

Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.  


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин