• Эхлэл
  • 90 хувь хуванцраар бүтсэн анхны автомашин

90 хувь хуванцраар бүтсэн анхны автомашин

2018/09/28

ТОКИО. /РИА Новости/. 90 хувийг нь төрөл бүрийн хуванцраар хийсэн автомашиныг Японд танилцуулжээ.

NHK” телевизийн мэдээлснээр, тус машиныг дэвшилтэт технологи бий болгох Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд Токиогийн их сургуулийн эрдэмтэд болон авто машин үйлдвэрлэгчид хамтран бүтээсэн байна.  Төрөл бүрийн хуванцар ашиглан бүтээсэн тус машины жин нь энгийн авто машинаас 40 хувиар бага аж. Хөнгөн жинтэй автомашин бүтээсэн нь эрчим хүчийг хэмнэх, цахилгаан автомашины хөгжилд шинэ боломжуудыг нээж байгаа юм.

Хуванцар ашиглан бүтээсэн авто машин нь хангалттай бат бөх байдаггүй нь хуванцар автомашины гол асуудал юм. Төрөл бүрийн хуванцрыг хослуулан ашигласнаар эрдэмтэд энэ асуудлыг шийдэж гол  эд ангиудынх нь 90 хувь нь хуванцраар бүтсэн энэхүү машиныг бүтээж чадсан байна.

ЭХ СУРВАЛЖ:МОНЦАМЭ АГЕНТЛАГ 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин