• Эхлэл
  • Орост төрөлт буурч байна

Орост төрөлт буурч байна

2018/10/01

ОХУ-д төрөлт мэдэгдэхүйц хэмжээгээр буурч байна хэмээн ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Татьяна Голикова хэллээ. Энэ 2018 оны эхний долоон сарын дүн мэдээ үүнийг нотолж байгаа юм.

“Дэлхийн хоёрдугаар дайны үр дагавартай холбоотойгоор өнөөдөр Орост хүн ам зүйн бууралт явагдаж байгаа бөгөөд үүний үр дүн нь төрөлт буурч байгаа явдал” хэмээн Голикова сэтгүүлчдэд хэлсэн байна.

Түүний хэлснээр энэ оны эхний долоон сарын байдлаар 928,9 мянган эх төржээ.

ОХУ-ын Үндэсний статистикийн хорооны мэдээгээр энэ оны эхний долоон сарын байдлаар 91,9 мянган нас баралт бүртгэгдэж, наймдугаар сарын 1-ний байдлаар Оросын хүн ам 146,8 сая болсон байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин