• Эхлэл
  • Хэнтийд нөхөн сонгууль болно гэв үү?

Хэнтийд нөхөн сонгууль болно гэв үү?

2018/10/02

Өчигдөр чуулганы нээлтийн дараа УИХ-д суудалтай АН, МАН-ын бүлгүүд хуралдаж, намрын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар байр сууриа нэгтгэлээ. Хоёр намын бүлгийн нэг дуугаар хэлсэн зүйл бол Хэнтийн 42-р тойрогт болох нөхөн сонгуулийн товыг зарласан УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлсэн Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэсэн явдал.

2018 оны зургадугаар сарын 22-нд баталсан УИХ-ын 64-р тогтоолоор Хэнтий аймгийн 42-р тойрогт явуулах нөхөн сонгуулийг энэ сарын 7-нд явуулахаар товлон зарлаад байв. Гэвч Үндсэн хуулийн Цэц уг тогтоолыг наймдугаар сарын 22-ны өдөр дунд суудлаараа авч хэлэлцээд “Үндсэн хуульд заасан иргэдийн сонгогдох эрхийг зөрчсөн байна” хэмээн дүгнэж түдгэлзүүлэх шийдвэр гаргасан билээ.

Цэц ийн дүгнэхэд хүрсэн үндэслэл нь Сонгуулийн тухай хуулийн 125.5 буюу “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан байх ба сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 31-нээс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байна” гэдэг заалт. Харин нөхөн сонгуулийг аравдугаар сарын 7-нд явуулахаар товлосон нь өнөөдөр төрийн албанд ажиллаж байгаа нөхдийн сонгогдох эрхийг хангаагүй гэж үзсэн хэрэг.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин