• Эхлэл
  • Олон нийтийн сүлжээнд баримтлах ёс зүйн код гаргана

Олон нийтийн сүлжээнд баримтлах ёс зүйн код гаргана

2018/10/11

ОХУ-ын Общественная палата болон Гадаад хэргийн яам хамтран олон нийтийн сүлжээнд баримтлах ёс зүйн кодыг гаргахаар бэлтгэж эхэллээ. Энэхүү кодыг зөвхөн Орост төдийгүй олон улсын түвшинд ашиглахыг санал болгон хэмээн Общественная палата-гийн Хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцааны хөгжлийн зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Александр Малькевич мэдэгдлээ.

“Шинэ медиа тойрсон нөхцөл байдал өдөр ирэх тусам хурцдаж, ялангуяа олон нийтийн сүлжээнд хязгаараас хэтрэх байдал лавширч байна. Бидний гаргах Ёс зүйн кодыг гадаад улс орнууд мөн адил ашигладаг болохын тулд бид их ажил хийхээр төлөвлөж байна” гэж тэр хэлжээ.

Түүний хэлснээр олон нийтийн сүлжээн дэх гол асуудал тухайн контент олон нийтэд цацагдаж болох эсэх талаар хүн болгон өөр өөр бодолтой байдаг явдал ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин