• Эхлэл
  • ОХУ:“Европ-Баруун Хятад” маршрутыг баталлаа

ОХУ:“Европ-Баруун Хятад” маршрутыг баталлаа

2018/10/15

655 тэрбум рублийн өртөгтэй “Европ-Баруун Хятад” маршрутыг хөгжүүлэх төсөл ОХУ-ын Дэд бүтцийг тэлэх төлөвлөгөөнд багтсаныг Засгийн газраас нь мэдэгдлээ. Шаардагдах 655 тэрбумын 390 тэрбумыг Холбооны төсвийн хөрөнгөөс гаргахаар шийдсэн байна. Үлдсэн хөрөнгийг бусад эх үүсвэрээс гаргана хэмээн тооцоолжээ.

ОХУ-ын Тээврийн яамны нэгдүгээр орлогч сайд Иннокентий Алафиновын тодотгосноор, энэхүү маршрутын гол чухал хэсэг нь Москвагаас Казань хүртэлх хурдны зам байх ажээ. Энэ зам нь төлбөртэй байх юм. Москва-Казанийн хурдны зам нийт төслийн ихэнхийг эзэлж байгаа ажээ. Тухайлбал, энэ замыг барих хөрөнгийг 540-550 тэрбум рубль гэж тооцож байгаа бөгөөд үүний 30 хувийг хувийн хэвшлийнхэн гаргах юм.

Москва-Казанийн замын ажил энэ 2018 оны арванхоёрдугаар сараас эхлэх юм байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин