• Эхлэл
  • Хятад хуурамч эм, хүнсний бүтээгдэхүүнтэй тэмцэж эхэллээ

Хятад хуурамч эм, хүнсний бүтээгдэхүүнтэй тэмцэж эхэллээ

2018/10/16

Хятадын цагдаагийн газраас чанаргүй хүнсний бүтээгдхүүн, эмийн бүтээгдхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдхүүн зэрэг хүний амь нас, эрүүл мэнд төдийгүй байгаль орчин хортой үйлдвэрлэл явуулах гэмт хэрэгтэй үндэсний хэмжээний кампанит ажил эхлүүллээ хэмээн Синьхуа агентлаг энэ сарын 14-нд мэдээллээ.

Энэ аравдугаар сарын 10-наас эхлэн гурван сарын хугацаанд энэ ажлыг юун түрүү хориотой бүтээгдхүүн, хуурамч болон төөрөлдүүлсэн зар сурталчилгаа,  хавдрын болон архаг өвчний эсрэг нэртэй хуурамч эм бэлдмэл зэргийг хориглох ажлаар эхлүүлнэ гэж Олон нийтийн аюулгүй байдлын яам мэдээлжээ.

Энэ 2018 он гарсаар Хятадын цагдаагийн байгууллага 21 мянга гаруй хэрэг илрүүлэн зөрчил бүхий 26 мянга гаруй сэжигтнийг баривчлаад байгаа юм. Олон нийтийн аюулгүй байдлын дэд сайд Сунь Лизюнь үүний өмнө энэ төрлийн гэмт хэргийг төр огт тэвчихгүй, гэмт этгээдүүдийг хатуу шийтгэх болно гэж мэдэгдсэн юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин