• Эхлэл
  • “Central Asia Mining” компани хууль зөрчиж байна гэв

“Central Asia Mining” компани хууль зөрчиж байна гэв

2018/10/19

Алтны төлөө эх болсон газар нутгийг ухаж төнхөж, ард иргэдийг нь нутаггүй, мал сүргийг нь ус ургамалгүй бэлчээргүй болгох асуудал  орон нутагт их гарсаар байна.
Баянхонгор аймгийн Заг сумын иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус иргэдийн мэдээлэл хийх болсон шалтгаан нь өнгөрсөн оноос эхэлж уул уурхайн үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Central Asia Mining” компанийн үйл ажиллагааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.
Сумын иргэд, малчид энэ компанийн хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэж, шат шатны байгууллагад хандаж, тэмцэж иржээ.
Ийнхүү малчид хэний ч оролцоогүйгээр өөрсдийн хүчээр хууль бус ажиллагааг таслан зогсоосон байна.
Гэвч нутгийн иргэд хууль бус үйлдлийг нь таслан зогсоосныхоо төлөө цагдаагийн байгууллагынханд байцаагдаж шалгагдаж эхэлжээ. Үүнийг нь эсэргүүцэж салбарын сайд Ц.Нямдоржид хандсан байна.
Үйл ажиллагааг нь зогсоосны төлөө, газар нутгийнхаа төлөө тэмцэж эцэстээ аймгийн  мэргэжлийн хяналтын байгууллагаас янз бүрийн бусармаг үйлдэл удаа дараа гаргажээ.
“Централ эшиа Майнинг” Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэгийн 99 хувь эзэмшдэг бөгөөд ийнхүү алт олборлохоор улайрч байгаа аж.  Түүнчлэн  компанийн удирдлага 27 удаа Заг сумын Баянбулаг багийн иргэдтэй уулзан мөнгө төгрөг амласан ч бүтэлтэй зүйл болоогүй байна.
Тус компанийн алт ухах эрхийг нь БОАЖЯ-ны хэлтсийн дарга Нямдаваа өгсөн байгаа гэж тэд онцлов. Тиймээс энэ талаар салбарын сайдад нь ч гомдол гаргажээ.
Мөн Баянхонгор аймгийн байгаль орчин, мэргэжлийн хяналтын газар нь үндсэн чиглэлээр ажиллахгүй компанийн талд ажиллаж байна гэх. МХГ-ын дарга албан бичиг явуулахдаа энэ компани хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас бид зогсоох ямар ч үндэслэл байхгүй гэж хэлжээ. Хоёр удаа ажлын хэсэг гарган шалгалт хийхэд нэг ч удаа үйл ажиллагааг нь зогсоогоогүй. Тийм учраас улсын гэх тодотголтой холбогдох газруудад хандаж байна гэв.
 Заг сумын нэгдүгээр багийн хурлын тэргүүлэгч Очхүү “Уул уурхайн гамшиг нүүрлэсэн байна. Хоёр жил тэмцлээ. Дээрх компанийн зүгээс энэ газрыг улс нь бидэнд зөвшөөрөлтэй өгсөн байхад малчид та нар дуугай бай гэдэг. Ингээд улс нь юмаа мэдэж байгаа бол аймаг, сум, ард түмэн байгаад ч хэрэггүй юм байна. Хэдийгээр тэр уул уурхай компанийн үйл ажиллагааг багийнхаа иргэд болон малчид эсэргүүцэж дэмжихгүй бол тэд хэзээ ч ажиллах боломжгүй” гэлээ.
Заг сумын Их булаг гэх газар үйл ажиллагаа явуулахаар тоног төхөөрөмжөө байршуулсан байдалтай байгаа гэнэ.
Заг гол нь Заг сум, Бөмбөгөр сум, Бууцагаан сум, Баацагаан сумдын нутаг дэвсгэр дамжин хүн мал ундаалахаас гадна говийн ганц нуур Бөөнцагаан нуурыг үүсгэн тэтгэдэг билээ. Байгаль ээжийн бүтээл Бөөнцагаан нуурын эх болсон ундарга бүхий газарт алт ухах “Централ эшиа Майнинг” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтийг Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, БОАЖЯ удаа дараа хүргүүлсэн.  Мөн Монгол Улсын ЗГХЭГ-ын  дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүлсэн ч амжилт олоогүй байна.
Тиймээс ард иргэдийн эрх ашгийг хохироож байгаа асуудлыг анхаарч үзэхийг хүслээ.

ЭХ СУРВАЛЖ:24barimt.mn

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин