• Эхлэл
  • Хамгийн өндөр орлоготой мэргэжил-санхүүч

Хамгийн өндөр орлоготой мэргэжил-санхүүч

2018/10/22

2018 оны эхний хагасын байдлаар санхүү, эдийн засгийн салбарын мэргэжилтнүүд Орост хамгийн өндөр орлоготой байгааг судалгааны НАФИ төв мэдээллээ.

Судалгаагаар Оросын санхүү, эдийн засгийн салбарын ажилтнуудын дундаж цалин 87 991 рубль байгаа нь бусад салбараас хоёр дахин илүү байгаа юм. Бусад салбарын дундаж цалин 42 521 рубль байгаа юм. Гэхдээ энэ нь татвар, нийгмийн даатгалын шимтгэл суутгагдаагүй дүн юм.

Үүний дараа уул уурхайн олборлох салбар хамгийн өндөр орлоготойд тооцогдож байна. олборлох салбарынхны дундаж цалин 86 982 рубль, гуравдугаарт мэдээллийн технологийн салбарын орсон бөгөөд тэдний дундаж цалин 70 839 рубль байна.

Хамгийн бага цалинг зочид буудлын үйлчилгээний ажилчид, хүнсний салбарын ажилчид авч байна. Тэдний дундаж цалин 25 842 рубль байгааг судалгаа харуулжээ.

 Эх сурвалж: РИА НОВОСТИ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин