• Эхлэл
  • Ж.Энхбаяр хотын даргад шаардлага хүргүүллээ

Ж.Энхбаяр хотын даргад шаардлага хүргүүллээ

2018/10/23

Нийслэлийн  Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Оюунлаг сургуулийн  ойр орчмын  Хос өргөө хотхон, 13 дугаар хорооллын Шинэ сонголт дэлгүүрийн уулзвараас 122 дугаар цэцэрлэг, орон сууны  67, 69, 70 дугаар байрнуудын дундах нийтийн эзэмшлийн замыг Оюунлаг сургууль өөрийн хөрөнгөөр цементлэн хатуу хучилттай болгож 195 сая төгрөгний тохижилт хийж ашиглалтанд оруулсан боловч бүлэг этгээдүүд зохион байгуулалтайгаар эвдлэн сүйтгэж иргэдийн биед халдсан тухай  манай сайт мэдээлсэн. Тэгвэл тус асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хотын дарга С.Батболдод шаардлага хүргүүллээ. Тэрээр 2015 оны 03 дугаар сарын  11-ний  Баянзүрх дүүргийн засаг даргын А/180 тоот шийдвэрээр " ЭМ ЖИ ТИ ЭМ ЭП”  ХХК-д газар олгосон нь  тус хороодын иргэдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн мөн тодорхой шалтгаануудыг харгалзан үзэж зохих журам хуулийн дагуу шийдвэрлэж газрын зөвшөөрлийг цуцалж өгөхийг хүсчээ.

Ямартай  ч хотын даргын хэрхэн ажиллахыг харах л үлдлээ. Нийслэл хотын нийтийн өмчид оруулсан 195 сая  төгрөгний хөрөнгө оруулалтын ажлыг эвдэлж сүйтгэсэн тус компанийн ард хэн гэгч эрхэм байдаг нь удахгүй тодорхой болох нь лавтай.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин