• Эхлэл
  • Европ руу аялах мөрөөдлөө биелүүлцгээе

Европ руу аялах мөрөөдлөө биелүүлцгээе

2018/10/25

Та өмнө нь Европ руу аялах талаар бодож байсан уу? Европ руу аялсан хүмүүсийн зургийг харж битүүхэн атаархаж байсан уу? Хэрэв тийм бол мөрөөдөлдөө баяртай гэж хэлэн аяллын төлөвлөгөөгөө хамтдаа боловсруулцгаая.

Хөөрхөн зүрхийг дэмжигч Саку маань найзтайгаа хамт энэ зун Европийн 7 орноор үүргэвчтэй аялаад ирсэн бөгөөд тэд өөрсдийн аяллын талаар та бүхэнтэй хуваалцах болно. Гэхдээ зүгээр нэг яваад ирсэн тухайгаа ярина гэж үү, Европт аялаад ирсэн хүмүүс зөндөө л байдаг шүү дээ гэж та бодож байна уу?

Энэхүү эвентийн ялгаа нь бид ирсэн зочдодоо аялах тухай бодож эхлэснээс хойших аялал дуусах хүртэлх зөвлөгөөг та бүхэндээ харамгүй хуваалцах болно. ТӨЛӨВЛӨГӨӨ – МӨНГӨ – ВИЗ МЭДҮҮЛЭГ – ОНГОЦНЫ ТИЙЗ – ... гэх мэт та бүхний хүссэн бүхий л асуултад хариулна.

Мэдээж ганцаараа аялбал уйтгартай. Аяллынхаа тухай бидэнд ярихдаа тэд “Аялал нь сайхан газар үзэхээс илүүтэй өөрийгөө, бусдыг таних боломжийг олгодог шиг санагдсан. Ялангуяа хоёулаа аялбал илүү хөгжилтэй бас мартагдашгүй дурсамжийг бүтээхээс гадна мэдээж эдийн засагт хэмнэлттэй шүү дээ, Хоёулаа юм уу, дөрвүүлээ хамтдаа ирээд, аяллын төлөвлөгөөгөө хамт гаргаасай” гэж хэлсэн юм.

Энэ арга хэмжээний орлогыг 100% бэлгийн хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхдүүдэд нөхөн сэргээх буюу нийгэм-сэтгэлзүйн үйлчилгээнд зориулагдах болно.

Такс:
Ганцаараа ирвэл – 20,000 төгрөг
Хоёулаа ирвэл – 35,000 төгрөг
/Таксанд уух зүйл багтсан болно. Үүнээс олон хүн бол бид уян хатан нөхцөл санал болгоно шүү :-)/

Төлбөр шилжүүлэх данс:
Банк – Голомт банк
Данс – 123 0000 481
Нэр – Хөөрхөн зүрхнүүдийн аян

Хаяг:

Мэдээлэл Технологийн Үндэсний Парк, 211 тоот

Холбогдох утас: 70159688, 80709688, 90209023


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин