• Эхлэл
  • Нийгэм
  • Монголын Тогооч нарын холбооноос мэндчилгээ дэвшүүллээ

Монголын Тогооч нарын холбооноос мэндчилгээ дэвшүүллээ

2018.10.29

Монголын тогооч нарын холбооны 25 жилийн ойг тохиолдуулан тус холбооноос мэндчилгээ илгээсэн байна. Ингээд уг мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Бидний дэвшилтэт санаа, үйл ажиллагааг дэмжин хамтарч ажилладаг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хамт олондоо Монголын Тогооч нарын холбооны 25 жилийн ойн баярын мэдчилгээ дэвшүүлье.
Эртний түүх соёлтой Монгол туургатны хувьд хоол хүнсээ бэлтгэдэг арга, хоолзүйн соёл, хооллох дэг олон жилийн түүхтэй, өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой билээ.

Даяарчлагдан хөгжиж буй орчин үед монгол ахуй, ёс заншил, уламжлалт ухаанаа улам дээдлэн хойч үедээ өвлүүлэх нь хамгаас чухал юм. Түүнчлэн Монгол туургатны уламжлалт хоол, хүнсний зүйл, хоол хүнсийг үндэсний аргаар боловсруулах, хадгалж нөөцлөх ардын уламжлалт технологи, зарим талаар орхигдох хандлагатай байгааг сэргээн хөгжүүлэх, залуу үеийнхэнд зааж сургах, Монгол орны экологийн цэвэр хүнсийг дэлхий нийтэд бодит үнэнээр сурталчлах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Монголын Тогооч нарын Холбоо нь салбарын анхдагчийн хувьд Төрийн болон төрийн бус байгууллагууд, Дэлхийн Тогооч нарын холбоо, түүнчлэн бусад адил төстэй мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт бодитой хувь нэмэр оруулсаар ирлээ.

Бидний дэвшүүлж буй томоохон зорилт, зорилгуудыг хэрэгжүүлэхэд салбар зөвлөл, гишүүн бүрийн оролцоо чухал юм. Хоол хүнсний аюулгүй байдлыг хангаж шим тэжээлтэй, чанартай хоол хүнсийг зөв зохистой хэрэглэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлж Монгол улсад хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Монголын Тогооч нарын Холбоо үүсгэн байгуулагдсаны түүхт 25 жилийн ойгоо хамтдаа амжилт бүтээлээр дүүрэн угтацгаая.

Хүндэтгэсэн 

МОНГОЛЫН ТОГООЧ НАРЫН ХОЛБОО


ИХ УНШСАН
    Сонин хачин