• Эхлэл
  • Оросын зэвсгийн экспортод хориг нөлөөлсөнгүй

Оросын зэвсгийн экспортод хориг нөлөөлсөнгүй

2018/11/08

Ирэх 2018 онд ОХУ 13,4 тэрбум ам.долларын зэвсэг экспортлох төлөвлөгөөтэй байна хэмээн “Ростех” компанийн төлөөлөгч Виктор Кладов Хятадын Жухай хотноо хэлснийг РИА Новости дамжууллаа. “Ростех” компани нь “Рособоронэкспорт”-ийн мэдэлд байдаг.

“Оросын эсрэг тавьсан эдийн засгийн хатуу хоригийг үл харгалзан Оросын зэвсгийн экспорт энэ 2018 оны дүнгээр өмнөх 2017 оныхоос буурахааргүй, тодорхой хэлбэл 13,4 тэрбум ам.доллар хавьцаа байхаар байна” хэмээн Виктор Кладов хэлсэн байна.

Хятадын Жухай хотноо энэ арваннэгдүгээр сарын 6-11-ний өдрүүдэд Airshow China-2018 үзэсгэлэн болж байгаа бөгөөд “Ростех”-ийн төлөөлөгчид оролцож байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин