• Эхлэл
  • Мэргэжлийн боловсрол-Миний амьдрал

Мэргэжлийн боловсрол-Миний амьдрал

2018/11/12

Дусал хөлсний цаана хэрхэн амжилтад дүүлсэн хүсэл тэмүүлэл нуугдаж байдгийг өөрсдийн мэргэжлийн онцлогоор харуулсан үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Энэ сарын 13-ны 11:00 цагт албан ёсоор нээгдэх үзэсгэлэнг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) төслийн дэмжлэгтэйгээр ПТК, МСҮТ-ийн багш сурагчид хамтран дэлгэнэ.

Үзэсгэлэнд Монголд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэдэг Политехникийн коллеж болон МСҮТ-үүдийн  багш сурагчдын авсан 60 гэрэл зургийг дэлгэн харуулах бөгөөд энэ сарын 9-22-ныг хүртэл Bly Moon “Norphei Art Gallery”  үзэсгэлэнгийн танхимд байрших юм байна. Эндээс мэргэжлийн боловсролын салбарт эзэмшиж байгаа, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй бүхий л мэргэжлийн ур чадвар, онцлогийг харуулсан бүтээлүүдийг олж харах болно.

Монгол Улсын ашигт малтмал болон түүнийг дагалдах үйлдвэрлэлийн салбарт, ялангуяа цахилгаан, барилга,механик болон мехатроникийн чиглэлээр ойрын жилүүдэд 40.000 орчим мэргэжилтэй ажилтан нэмж шаардагдаж байна. Мэргэжлийн боловсрол сургалт /МБС/-ын салбар одоогийн байдлаар энэхүү хэрэгцээг тоон болон чанарын хувьд хангаж чадахааргүй байна. Өнөөдөр ЕБС төгсөгчдийн дийлэнх нь их дээд сургууль сонгодог. Төгсөгчдийн 30 хүрэхгүй хувь нь мэргэжлээрээ ажилладаг.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин