• Эхлэл
  • Сүх-ээр эхэлж Сүх-ээр дуусна

Сүх-ээр эхэлж Сүх-ээр дуусна

2018/11/14

У.Хүрэлсүх өнөөдөр амласан ёсоороо Удирдах зөвлөлөө хуралдууллаа. Таамаглаж байсанчлан "Сэлэм"-ээ эргүүлж, УИХ-ын даргыг Бүлгийн даргатайгаа цуг, хачирт нь хотын мээрийг огцруулах "Ультиматум" тулгав.

Үгүй бол УИХ-ыг тараана, Засгаараа, танхимаараа огцорно гэдгээ чуулганы хуралдаан дээр мэдэгдчихсэн. Ухрах араагүй энэ шийдвэр нь бодож, тунгаасан гэхээсээ болчимгүйтэж түргэдсэн гэлтэй аж.

Сүүлийн сар гаруй хотын мээрийг ноолж, бөгс бөөрний асуудал дэлгэнэ хэмээн үзэг, сүрдүүлэг хоёрыг хослуулж байсан хүн нь У.ХҮРЭЛСҮХ Ерөнхий сайд болж хувирав уу даа?!

"Жидүү"-нд баригдсан засгаа яая гэж байж хүний бөгс бөөрний асуудал сөхөх зав түүнд байсан л юм байх даа?!

Хот хэнээр удирдуулахаа өөрөө мэддэг хуультай. Тодруулбал, нийслэлийн 1.2 сая иргэнийг төлөөлж суугаа НИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналаар шийдэх асуудал дээр Ерөнхий сайд хуурай агсарч суух нь хэр зохимжтой юм бол.

У.ХҮРЭЛСҮХ нэгэнтээ уугуул нэрээ сэргээнэ хэмээн дүвчигнэж байж намаа хоёр хуваасан удаатай. Энэ удаа мөн л түүх давтагдаж, УИХ-тайгаа, Бүлэгтэйгээ, Хоттойгоо дайн зарлалаа. Тэртээ тэргүй 33, 32-оороо талцсан намаа дахин хагалж, нийслэлтэйгээ ч эвдрэлцүүлснээр МАН "Сүх-ээр эхэлж Сүх-ээр дуусна" хэмээх хуучны зөгнөлийг биелүүлэх замдаа шуударчихав уу даа.

Эцэстээ У.ХҮРЭЛСҮХ нам ч үгүй, албан тушаал ч үгүй хоцорч, намаараа гудамжинд гарах нь тодорхой боллоо.

ЭХ СУРВАЛЖ:АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин