• Эхлэл
  • Хотын даргад өрсөлдөгчдийн марафон эхэллээ

Хотын даргад өрсөлдөгчдийн марафон эхэллээ

2018/11/14

Нийслэлийн Засаг дарга огцрох сургаар  даргын сэнтий мөрөөдөгсөд  сэрүүнээр зүүдэлж эхлэв бололтой.

Су. Батболдыг огцруулах асуудал нэлээд хэд хоногийн өмнөөс хөндөгдсөн гэдгийг  УИХ-ын гишүүн  Х.Нямбаатарын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлага бэлхэнээ нотолж, мань эр ч хотын даргын  суудалд санаатай байгаагаа сонгогч олон итгэл хүлээлгэвэл гэж ирээд л өөрийгөө тэрүүхэндээ хамгаалаад авсан. Эл ярилцлагатай зэрэгцээд хотын орлогч даргаар ажиллаж байсан эдүгээ Оюутолгойн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй  Б. Мөнхбаатар гэх эрхэм гарааны шугамд гарахад бэлэн  гэдгээ  ойр дотныхондоо дуулгаад амжиж.

Мань хүн өөрийгөө уул уурхайн сайд Д.Сумъяабазар хийгээд УИХ-ын дарга М.Энхболдтой цаашлаад хэнтэй   хэл үгээ ололцож чадна хэмээснийг  нь Нийслэлийн МАН-ын гишүүд өвөр зуураа шивнэлдэж сууна.

Тэр бүү хэл  ил тодоор өөрсдийгөө гаргаж ирж чадсан шонхрууд маань  хамтран ажиллах багаа ч бүрдүүлээд эхэлсэн сураг байна. Гагцхүү асуудал  НИТХ-ын төлөөлөгчдийн саналаар шийдэх учиртай . Юуны тулд ИТХ гэж байгаа билээ.

ЭХ СУРВАЛЖ:24BARIMT.MN

Ч.Чулуун


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин