• Эхлэл
  • Ц.Аззаяа ”Miss Asia” тэмцээний тэргүүн миссээр шалгарч, ялагчийн титмийг зүүлээ

Ц.Аззаяа ”Miss Asia” тэмцээний тэргүүн миссээр шалгарч, ялагчийн титмийг зүүлээ

2018/11/13

Энэтхэг улсад энэ сарын 10-нд болсон "Miss Asia-2018" тэмцээнд жүжигчин, загвар өмсөгч Ц.Аззаяа  түрүүлж ялагчийн титмийг зүүлээ.

Ази болон Евразийн 25 орны гоо бүсгүй оролцсон тус тэмцээнд тэрбээр амжилттай оролцон "Miss Personality", "Miss Fitness"-ээр мөн шалгарсан байна.

Харин удаах байруудад Шри-Ланк, Филлипиний миссүүд шалгарсан бол Казахстаны гоо бүсгүй Miss Asia Global-аар тодорчээ.

"MISS Mongolia 2015" тэмцээний тэргүүн  мисс Ц.Аззаяа Соёл урлагийн их сургуулийн Хөгжимт театрын жүжигчний ангийг төгссөн бөгөөд өдгөө "Андра Модел  Агентлаг"-ийн загвар өмсөгч, УДЭТ-ын жүжигчнээр ажилладаг билээ. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин