• Эхлэл
  • Ноён уулаа аврая хөдөлгөөний гомдлыг анхан шатанд буцаалаа

Ноён уулаа аврая хөдөлгөөний гомдлыг анхан шатанд буцаалаа

2018/11/14

Хэдэн жил дамнан үргэлжилж, Ноён уулын гэж нэршээд байгаа хэргийг өнөөдөр Дээд шүүх хэлэлцлээ.  Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 тавдугаар сарын 19-нд лицензийг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан ч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхэд буцаасан. Анхан шатны шүүхийн хуралдаан хэд хэдэн удаа хойшилж, талууд давж заалдсан гэх мэтээр 36 удаагийн шүүх хуралдаан болсон рекорд тогтоогоод байгаа.

Харин энэ оны аравдугаар сард “Сентерра Гоулд Монгол” компани Монгол дахь уул уурхайн төслүүдээ Сингапурт бүртгэлтэй ОZD гэх хувийн компанид зарсан тухай мэдээлэл гарсан. Гэхдээ нэгэнт Ноён уул орчим дахь дөрвөн лицензийн асуудал шүүхийн маргаантай болохоор хэн нэгэнд шилжүүлсэн үйлдэл хийгдээгүй байх учиртай. Магадгүй шүүхийн маргаан дууссаны дараа лицензийг асуудал шийдэгдэх байх.

Харин энэ удаад Дээд шүүх хэргийг дахин анхан шатны шүүх рүү шилжүүлсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр зөв байсан эсэх тухай асуудлыг хэлэлцсэн байна. Ингээд давж заалдах шатны шүүхийг шийдвэрийг хангасан тул хоёр жил гаруй үргэлжилж байгаа энэ хэрэг дахин анхан шатны шүүхээс хэлэлцэгдэж эхлэх нь. Өөрөөр хэлбэл, маргаан дахин хоёроор тогтохгүй жил үргэлжилж болох юм.  

Дашрамд сануулахад,

Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь эртний олдворт Ноён Уул орчимд “Сентерра Гоулд Монгол” компанийн дөрвөн лизензийг хүчингүй болгох гомдлыг хэлэлцэх шүүх хурал 2016 оны нэгдүгээр сард болсон. Нэхэмжлэгчээр “Ноён уулаа аврах хөдөлгөөн” ТББ, хариуцагчаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, гуравдагч этгээдээр “Сентеррагоулд Монголия” компани, Засгийн газар оролцож буй

 Ноён уулан дахь орд газрыг Монгол Улсын Засгийн газраас Стратегийн орд газар хэмээн зарласан учраас 34 хувийг эзэмшигч нь Монгол Улсын Засгийн газар юм.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин