• Эхлэл
  • Монголын Олимпийн Таеквондогийн Холбоо их хурал болно

Монголын Олимпийн Таеквондогийн Холбоо их хурал болно

2018/11/21

Монголын Олимпийн Таеквондогийн Холбооны ээлжит бус Их Хурал 2018 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр Монголын Үндэсний Олимпийн Хороонд болох гэж байна. Ийнхүү 12 жилийн дараа хуралдах болсон нь тус холбооны тамирчин У.Сүрэнгээс сэргээшийн зөрчил илэрсний улмаас холбооны удирдлагууд болох ерөнхийлөгч Д.Энхбат, ерөнхий нарийн бичгийн дарга С.Ган-Эрдэнэ нар ёс зүйн хариуцлага хүлээн 2018 оны 10-р сарын 17-ны өдөр өөрсдийн хүсэлтээр албан ёсоор ажлаа өгч дараагийн удирдлагаа сонгож, менежментийн шинэчлэл хийх нөхцөл үүсээд байгаа юм байна. 
Ийнхүү Монголын 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг Таеквондогийн Холбоо нь дүрмээ шинэчлэн батлах, Ерөнхийлөгчөө сонгох гэсэн хоёр асуудал дээр хуралдах нь тодорхой болоод байна.

 

Хуралд: 
- Хөдөө орон нутгийн 13 салбар холбоо, 
- Шүүгчдийн зөвлөл 
- Үндэсний шигшээ баг 
- Пара Таеквондогийн Холбоо 
- Монголын Оюутны Таеквондогийн Холбоо 
- Улаанбаатар хотын Таеквондогийн холбоо 
- Ахмадын зөвлөл 
- Пара таеквондогийн шигшээ баг зэрэг нийт 
- Хот хөдөөгийн 38 клуб. 
-24 тэргүүлэгчид оролцохоор албан ёсоор бүртгүүлээд бна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин