• Эхлэл
  • Гоо сайхны брэнд бүтээгчид кластерт нэгдэнэ 

Гоо сайхны брэнд бүтээгчид кластерт нэгдэнэ 

2018/11/28

Чацаргана, халгай, сүүлний тос, гүүний саам зэрэг байгалийн гаралтай, органик түүхий эдээр гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд Монголд цөөнгүй бий. Тэд дан дангаараа бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргахад үйлдвэрийн хүчин чадал, бүтээгдэхүүний зар сурталчилгаа, дэлхийн брэндүүдтэй өрсөлдөхүйц сав баглаа боодол гээд олон сорилт, бэрхшээлтэй тулгардаг. 
Эдгээрийг хамтын хүчээр буюу харилцан ашигтай кластерын зарчмаар шийдвэрлэх сургалт, зөвлөмжийг ЕХ-ноос МҮХАҮТ-тай хамтран хэрэгжүүлж байгаа Монголын худалдааг дэмжих төсөл /TRAM/-өөс хэдхэн хоногийн өмнө явуулсан бөгөөд Кластер байгуулах компаниуд уг зөвлөмжийг ажил хэрэг болгохоор Санамж бичиг байгуулах гэж байна. Гоо сайхны брэндүүдийн Кластер байгуулах Санамж бичигт гарын үсэг зураг ажиллагаанд “Монос косметикс”, Lhamour брэнд, Мон крем, Ич крем зэрэг дотоодын гоо сайхны 10 гаруй компани, TRAM төслийн баг оролцоно.  Гарын үсэг зураг ажиллагаа маргааш буюу арваннэгдүгээр сарын 29-ны 14 цагт МҮХАҮТ-д болно.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин