• Эхлэл
  • Засгийн газрыг огцруулахгүй боллоо

Засгийн газрыг огцруулахгүй боллоо

2018/11/30

Засгийн газрыг огцруулах асуудлаар үдээс хойшхи чуулганд 53 гишүүн үг хэлж дууссаны дараа 20.06 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганд үг хэлэв.

У.Хүрэлсүх:

-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бидэнд хийж хэрэгжүүлсэн олон ажил бий. Дөнгөж эхэлж байгаа ажлууд ч байна. МАН, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг зорьж ажиллаж байна. Бүх зүйлийг зася залруулж чадахгүй байна. Надад цаг хугацаа хэрэгтэй байна. Үлдсэн хугацаанд шударга ёс, сахилга хариуцлагыг сайжруулах, унаж байгаа эдийн засгийн сэргээхийн төлөө ажиллана.

Засгийн газар үлдсэн ч, үлдээгүй ч би намын даргын хувьд УИХ дотор сууж байгаа зарим хүмүүстэй ёс зүйн ч, хуулийн ч хариуцлага тооцно. Надад хариуцлага тооцох цаг байна. Хаянхярвааг огцруулсны дараа 27 гишүүн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. 27 гишүүн дотор найз нөхдөө бодоод гарын үсэг зурсан хүмүүс ч бий байх. Хамгийн түрүүнд М.Энхболд дарга ажлаа өг. Би энэ үгийг намын даргын хувиар хэлж байна. Олон жил дарга хийлээ. Төрийн тэргүүнд хүртэл нэр дэвшлээ. Одоо ингэж найз нөхдөө шар махтай нь хатаахаа боль. УИХ-ын гишүүний ажлаа хий гэв.

Түүнийг үг хэлсний дараа санал хураалт явуулахад Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэсэн саналыг санал хураалтад оролцсон 73 гишүүний 30 нь дэмжиж, 40 /54,8 хувь/ гишүүн дэмжсэнгүй. Ингэснээр У.Хүрэлсүхийн Засгийн газар үргэлжлүүлэн ажиллахаар боллоо.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин