• Эхлэл
  • БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга төгссөн сургуулиасаа ичдэг үү

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга төгссөн сургуулиасаа ичдэг үү

2018/12/05

Гурван жилийн хугацаанд 3 дахь сайдаа явуулах уу, үлдээх үү дээрээ тулаад буй БСШУСЯ мөн тооны Төрийн нарийн бичгийн даргын нүүр үзээд буй. Одоогийн Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нь ажлаа аваад жил орчмын дараа тус яамны 2 дахь сайд буюу Г.Чулуунбаатарын үед салбар яамаа мэргэжлийн удирдлагаар хангаж чадаагүй гэдэг үндэслэлээр ажлаасаа халагдаж байв. Гэвч жил гаран заргалдсаны эцэст заргаа авч, ажилдаа орсон Б.Баярсайхан даргын боловсролын талаарх шуугиан сүүлийн үед газар аваад байна.

Ялангуяа Ц.Цогзолмаагийн дараах сайд хэн бэ гэдэг марафонд мань хүний нэр ч мөн яригдаж буй тул олон нийтийн анхаарал татах сэдэв байх нь зүйн хэрэг биз ээ.

Түүний намтраас харвал 1987 онд дунд сургуулиа дүүргэж 1991 онд Монгол Улсын Багшийн сургууль дүүргэсэн гэжээ. Бодвол хуучны УБДС-ийг ийн бичсэн бололтой. Судалж үзвэл Б.Баярсайхан нь 1991 онд Багшийн коллежийн Дуу хөгжмийн ангийг дипломын дээдтэй дүүргэсэн ажээ. Тухайн үед Багшийн коллеж нь хараахан УБДС-ийн харьяанд ирээгүй байсан учраас дипломын дээдтэй боловсон хүчин төгсгөдөг байсан байна.

Гэтэл төрийн албан хаагчийн албан намтараа Монгол Улсын Багшийн сургууль төгссөн гэснээс үзвэл Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил, дипломын зэргээсээ ичдэг байх нь гэсэн дүгнэлт хийхээр байгаа юм. Нөгөө талаас төрийн албан хаагчийн анкетыг буруу, ташаа бөглөж болох уу гэсэн асуулт бас гарч ирнэ.

Учир нь түүний анкетанд бас нэг анхаарал татахаар сургууль явж байгаа юм. Тэрээр 1999 онд Монгол Улсын Сэтгүүл зүйн сургууль төгссөн гэжээ. Ийм нэртэй сургууль манай улсад огт байдаггүй байна. Эрхэм төрийн нарийн бичгийн дарга Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Сэтгүүл зүйн дээд курс дүүргэсэнээ ийн бичсэн бололтой юм. Энэ нь 6 сарын, голцуу телевизийн дикторууд төгсдөг байсан курс л дээ. Өдгөө “Сэтгүүлч” коллеж болсон санагдана.

Алив яамны Төрийн бичгийн дарга гэдэг асар хариуцлагатай, сайдын дараа эрэмбэлэгддэг албан тушаал. Төрийн албаны туршлага, мэдлэг боловсролоос гадна ёс зүй шаардана. Харин Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжлээ тодорхой бичихгүйгээс гадна төөрөгдүүлж, буруу ташаа мэдээлснийг ойлгоход бэрх. Төрсөн дүү нь шүдэнз зурсны гавьяагаар төрийн том яам удирдах болсон Б.Баярсайхан БСШУСЯ-ны Төрийн нарийн бичиг болохоосоо өмнө төрийн албанд нэг ч өдөр ажиллаж үзээгүй юм билээ.

 ЭХ СУРВАЛЖ:ZALUU.COM

Б.Аз


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (3)

  • Зочин
    Хэдийд нь сураад хэдийд нь сургууль төгсөв
    2018 оны 12 сарын 12
  • иргэн
    иймбалай мэдрэл муу авгайг яамны ТНБ-ээр ажиллуулдаг яасан дүүрсэн төр засаг вэ,бодвол нэг том даргын сүүл байхдаа, ийм тэнэгүүдийг түргэн зайлуулах ёстой,өмнөөс нь ичиж үхэх юм.
    2018 оны 12 сарын 12
  • Zochi
    Төрийн албаны зөвлөлийг мэхэлсэн байна. Яаралтай төрийн албанаас зайдуулж эрүүгийн хэрэг үүсгэх хэрэгтэй. Бүх л бүтэн төрийн албыг залилан мэхэлсэн байна шд.
    2018 оны 12 сарын 05
Сонин хачин