• Эхлэл
  • Эрдэмтэд бүтээлээ танилцуулж байна

Эрдэмтэд бүтээлээ танилцуулж байна

2018/12/10

ШУА-ийн гишүүний ээлжит сонгууль явагдаж байгаатай холбогдуулан салбарын бага чуулган, бүтэцийн академиудаас нэр дэвшигч 14 эрдэмтний бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр нэр дэвшигч нар өөрсдийн ном бүтээл, эмхтгэл зэргийг бүрэн эхээр нь дэлгэн үзүүлж байгаа юм. Нэр дэвшигчдийн бүтээлийн үзэсгэлэнг өнөөдөр академич нар ирж сонирхлоо.

Үзэсгэлэнд зорьж ирснээр та бүхэн нэр дэвшигч эрдэмтэнтэй биечлэн уулзаж тухайн эрдэмтэн Монголын болоод дэлхийн шинжлэх ухааны хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулсан талаар нь танин мэдэж авах боломжтой юм. Энэ удаа  нийгмийн ухааны салбараас 3, Физик, математик, химийн салбараас 2, Геологи, газарзүйн салбараас 1, Биологийн салбараас 1, Техник, технологийн салбараас  2, Анагаах ухааны салбараас 3, Хөдөө аж ахуйн салбараас 2 эрдэмтэн нэр дэвшиж байна. 

Үзэсгэлэн  өнөөдөр, маргааш 2 өдөр ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын 6 давхарт 10-17 цагийн хооронд дэлгэгдэх бөгөөд сонирхсон хүн бүрт нээлттэй.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    манай ахмад судлаач нар хар амиа хоохойлохдоо гарамгай. Хэрэгтэй хэрэггүй энэ олон номонцорийнхоо оронд залуу идэр судлаач нараа дэмжиж туслаад хэдэн час хийсэн өгүүлэл хэвлүүлэхэд л болно . Залуучууд нь ч гэж бас л хиймор сүлдгүй хэдэн юм байх юм. Аль олигтой хэд нь гадны их сургууль бараадаад удлаа. хэвлүүллээ энэ тэр гэж шоудах нь үнэндээ тэд нарийн ажил шүү дээ. Тэд нар нэгэн цагт ажлаа авахад энэ мэт хариуцлагагүй ажилласан нөхдүүд шууд хаягдана, очиж золгох хүн ч олдохгүй байх бий дээ. ШУ салбар хүнд байгааг мэднэ, гэхдээ ажил хийхгүй байгаа нөхдийн буруу энд их
    2018 оны 12 сарын 11
  • Зочин
    манай эрдэмтэд ер нь гайгүй ээ... гэхдээ үүнээс илүү байх боломжтой. Ганц нэг балагтай этгээдүүдийн гайгаар нийтээрээ их муу хэлүүлэх юм даа. Академич болох хүсэлтэй хүн зүгээр л олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэлийн нэрээ жагсаасан хэдэн хуудас үзүүлэхэд л болно, энэ театр хэрэггүй шт. Бас тэр олон гоёмсог чамин ном энэ тэр ч огт сонин биш, монголын номнууд ямар байдгийг бид бүгд мэднэ.
    2018 оны 12 сарын 10
Сонин хачин