• Эхлэл
  • Төрийн нарийн Б.Баярсайхан яамны ажилчдаа дарамталсан гэв үү

Төрийн нарийн Б.Баярсайхан яамны ажилчдаа дарамталсан гэв үү

2018/12/10

БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхантай холбоотой ёс зүйгүй мэдээлэл сүүлийн өдрүүдэд цахим сүлжээнд тархах болсон. Тухайлбал, Б.Баярсайхан нь өөрийн намтарт төгссөн сургуулиа зохиосон, яамны ажилчдынхаа өмнө ёс зүйгүй аашилсан гэх мэт Төрийн албан хаагчийн хувьд байж боломжгүй үйлдлүүд түүнтэй холбогдоод байгаа юм.

Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Сүүлийн өдрүүдэд манай яамны төрийн нарийн бичгийн даргын хувь хүний ёс зүйгүй үйлдлийг тойрсон мэдээлэл нийгмийг бухимдуулж байгаад харамсаж байна. Төрийн өндөр хариуцлагатай албанд ажиллуулах хүмүүсийг томилохдоо мэргэжлийн шаардлагыг чухалчлахаас гадна хувь хүний төлөвшил, ёс зүйн шалгуурыг нэн тэргүүнд анхаарах ёстой.
Өөрийнхөө хийсэн буруу үйлдэлд бусдыг буруутгаж, албан тушаалын дарамт үзүүлж бүр ч болохгүй. Төрийн албан хаагчдынхаа төлөө шударга үгийг хаана ч хэлж, хамгаалах болно оо” хэмээн мэдэгдсэн байна.
 
Ийнхүү төрийн удирдах албан тушаалтан өөрийн ёс зүйгүй үйлдэлдээ бусдыг буруутгаж, дарамт шахалт үзүүлж байгаа нь хэр зохистой вэ?  

ЭХ СУРВАЛЖ:Оллоо.мн

П.ГОО

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу. 

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга төгссөн сургуулиасаа ичдэг үү

Матрын булан: Хүүхдийн театрт бандаашаа тайлсан Төрийн нарийн бичгийн дарга


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин