Улс төрд дахин хуваарилалт явагдах нь ээ

2018.12.20

Монголын улс төрд дахин хуваарилалт явагдах нь ээ. Үүний салхийг Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг хагаллаа гэж болох юм. Өчигдөр тэрээр “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн байгуулснаа зарлачихлаа. Энэ хөдөлгөөн 2020 оны сонгуульд улс төрийн нам болж орох нь тодорхой болов. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуяг тус намаас нэр дэвшиж таарна. Учир нь түүний хувьд өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид дэндүү их хонзонтой. Харин Ерөнхийлөгчийн зөвлөхийн байр сууринаас түүнтэй нэгийгээ үзэх боломжгүй юм. Тэр үед Х.Баттулга гэдэг хүн улс төрийн өрөг дээр хаахнаас нүүдэл хийхийг таахад бэрх.

АН-ын дарга С.Эрдэнийн хувьд аль хэдийн хүү Э.Одбаярын нэр дээр ЗОН намыг байгуулаад Дээд шүүхэд бүртгүүлчихсэн. Намын нийт гишүүдийн дунд сунгаа явуулж  АН-ын даргаар С.Эрдэнийг сонгогсоноос хойш хоёр жил өнгөрөхөд АН-ын нэр хүнд өсөх нь байтугай улам уруудаж яваа. Дээр нь намынхаа өнгөтэй өөдтэй болгоныг намын удирдах байгууллагаас шахаж гаргасан учир энэ эрчээрээ явбал ирэх 2020 оны сонгуулиар АН одоо байгаа суудлаа ч хадгалахад бэрх. Үүнийг тооцоолсны үндсэн дээр ЗОН намыг байгуулсан биз.

АН-ын гишүүдийн хувьд эхнээсээ С.Эрдэнийг намын даргаас огцруулах тухай шаардлага тавиад эхэлчихсэн. Гэвч нэгдүгээрт С.Эрдэнэ дарга ямартай ч нэг удаа намаа сонгуульд ялуулсан (2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-ын нэр дэвшигч ялалт байгуулсан), хоёрдугаарт намын даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил учраас С.Эрдэнийг түлхэж унагахад тийм ч амар биш. Гэхдээ С.Эрдэнийг эсэргүүцэгчид намаа хаяад гарвал С.Эрдэнэ “шаварт суусан шарын эзэн” болоод ганцаараа үлдэнэ. Найм, есхөн хүнтэй намын бүлгээ хүртэл тараачихаад сонгуульд орж байгаа хүнд итгэл үзүүлж, хариуцлага үүрүүлэх хүн тийм ч олон биш болов уу.

Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү 


ИХ УНШСАН
    Сонин хачин