• Эхлэл
  • Forbes хамгийн баян алдартнуудыг нэрлэв

Forbes хамгийн баян алдартнуудыг нэрлэв

2018/12/25

Америкийн найруулагч Жорж Лукас 5,4 тэрбум доллараар үнэлэгдэх хөрөнгийн хэмжээгээрээ Forbes сэтгүүлээс гаргасан хамгийн баян алдартай арван хүний жагсаалтыг тэргүүллээ. Энэхүү жагсаалтад түүний араас найруулагч Стивен Спилберг, телевизийн хөтлөгч Опра Уинфри нар орж, тэргүүлэгчдийн эгнээнд багтжээ. Спилбергийн хөрөнгө 3,7 тэрбум доллар, Опрагийнх 2,8 тэрбум доллараар үнэлэгдэж байгааг тус сэтгүүл мэдээлсэн байна. Домогт сагсчин Майкл Жордан  дөрөвт  бичигдсэн бөгөөд түүний хөрөнгө нь сүүлийн нэг жилийн дотор 400 сая доллараар өсч 1,7 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа аж.

Forbes сэтгүүлээс жил бүр гаргадаг энэхүү жагсаалтад реалити шоуны од, модел-гоо бизнес эрхлэгч  Кайли Женнер /900 сая доллар/, рэпер Jay-Z (900 сая), мөн рэпер Diddy (825 сая доллар), илбэчин-шоумен Дэвид Копперфильд (875 сая), гольфчин Тайгер Вудс (800 сая), олон арван адал явдалт  романы зохиолч Жеймс Паттерсон  /800 сая доллар/ тус тус багтсан байна.

Найруулагч Жорж Лукас 2017 онд энэ жагсаалтад багтаж байсан аж. Forbes сэтгүүл жагсаалтыг гаргахдаа өөрийн хүч хөдөлмөрөөр бий болгож бүтээсэн байх болон АНУ-ын иргэн байх ёстой гэдэг шалгуур тавьдаг байна.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин