• Эхлэл
  • “Дресс кодтой” жагсаал болох нь ээ

“Дресс кодтой” жагсаал болох нь ээ

2018/12/26

УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох хүсэлтээ өгөхийг шаардсан 40 гишүүнийг Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар манлайлж буй. Эдгээр гишүүд өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, иргэдийн маргааш буюу 12 дугаар сарын 27-нд тайван жагсаалд нэгдэхийг уриалсан. Тэгвэл энэхүү жагсаалаа нэлээн шинэ соёл бүхий “дресс кодтой” явуулахаар болж байгаа юм байна. Тухайлбал,

-Сүхбаатарын талбайн дөрвөн талд электрон хаалга тавьж, металл илрүүлэгчээр иргэдийг шалгаж оруулна.

-Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг үнэртүүлэгчээр шалгана.

-Зориулалтын хайс, талбайгаар жагсагчдыг тусгаарлана.

-Том цүнх савтай нэвтрэхийг хориглоно 

-Зөөврийн 00 ажиллуулна гэх мэт дэвшлүүдийг нэвтрүүлнэ гэх мэт. 

Гэхдээ эдгээр кодыг жагсаал зохион байгуулагчид биш  холбогдох хууль, журмын хүрээнд манай хууль сахиулах байгууллага, хот, дүүргийн захиргааны байгууллагууд хэрэгжүүлж байгаагаараа онцлог. Жагсаал, цуглаан зохион байгуулагчид мэдэгдлээ өгснөөр цагдаа болон нийслэл дүүргийн захиргааны байгууллагууд нийгмийн эмх журам, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэгтэй байдаг. Энэ дагуу авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь энэ юм байна. Долдугаар сарын 1-ний харамсалтай явдлаас хойш хаана, хаанаа иргэдийн аюулгүй байдлыг хангахад суралцсан бололтой.

ВИДЕОГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин