• Эхлэл
  • Сүхбаатар дүүргийн ХХҮХ 2018 онд хийсэн ОНЦЛОХ АЖЛУУДАА ТАНИЛЦУУЛЖ байна

Сүхбаатар дүүргийн ХХҮХ 2018 онд хийсэн ОНЦЛОХ АЖЛУУДАА ТАНИЛЦУУЛЖ байна

2018/12/27

Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хувьд 2018 он өрнүүн их ажлын жил байлаа. Бид энэ хугацаанд хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудлын хүрээнд ажлын чиг үүргийн дагуу ХАБЭА-н хуулийн хэрэгжилтийг дүүргийн иргэн аж ахуйн нэгж, байгууллагад сурталчлах, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөх, хөдөлмөрийн харилцаа, норм нормативийг хэрэгжүүлэн, хөдөлмөрийн бүтээмжийг тооцож, ажиллах талаар зөвлөмж өгч, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах ажилд хяналт тавьж, төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн бөгөөд ОНЦЛОХ АЖЛУУДАА танилцуулж байна. 

АХМАД НАСТАНУУДАА ДЭМЖИХ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

Дүүргийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/91 тоот захирамжаар Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөл байгуулагдснаар 2018 онд хэрэгжих төсөл хөтөлбөр, эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг, аж ахуй эрхлэлтийн сургалт, мэргэжлийн болон давтан сургалт явуулах үйл ажиллагааг хөтөлбөр, удирдамжийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавин  ажиллаж байна.

Дүүргийн ахмад иргэний судалгааг хороо тус бүрээр нь гаргаж нийт 14300 ахмад иргэний судалгааг гаргав. Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Аж ахуй болон өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд нь зориулан эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг  төслийг сонгон шалгаруулах Хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/18 тоот тушаалаар 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажилласан бөгөөд ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн төслийн зарлан 1-20 дугаар хорооны 26 төслийг хүлээн авч, 12 ахмадын аж ахуй болон өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа бичил төслийг сонгон шалгаруулж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/27 тоот тушаалаар гэрээ байгуулж, 30 сая төгрөгний санхүүжилтээр дэмжин, 12 байнгын ажлын байрыг бий болгон ажиллаж байна. Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийн хуваарийг иргэний саналыг үндэслэн тогтоож, Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих санд 2018 оны 6 дугаар сарын 20-ноос эхэлж, 8 сая 88 мянган төгрөгийг төвлөрүүлэн ажиллаж байна. Мөн 2017 онд эргэн төлөгдөх 30 сая төгрөгний санхүүгийн дэмжлэгт хамрагдсан 14 ахмад иргэний бичил төслийн төлөлтийг хуваарийн дагуу Хөдөлмөр эрхлэлтйин дэмжих санд 10 сая 800 мянган төгрөгийг төвлөрүүлэн ажиллаж байна. Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг эрүүл мэндийн, боловсролын, хөдөө аж ахуйн, төрийн захиргааны байгууллагын салбарын чиглэлээр сургалт зохион байгуулах төсөл төлөвлөгөөгөө боловсруулан ажиллах мэдээллийг 1-20 дугаар хорооны ахмад иргэдэд дүүргийн ахмадын хороотой хамтран зохион байгуулж байна. 2018 оны 11 дүгээр сарын байдлаар 15 ахмад мэргэжилтэн зөвлөх үйлчилгээг эрүүл мэнд, боловсролын чиглэлээр 240 цагийн хичээлийн төлөвлөгөө боловсруулан 350 өсвөр, хойч залуу үеийнхэнд сургалтыг гэрээгээр зохион  байгуулан ажиллаж байна. Нийт 19 ахмад мэргэжилтэн уг сургалтыг зохион байгуулж 15 сая 645 мянган төгрөгний цалингийн урамшуулал авсан.

МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр”-ийн хүрээнд мэргэжил олгох болон давтан сургалтын 42 мэргэжлээр зохион байгуулсан бөгөөд тус сургалтанд 121 иргэн хамрагдсан. Үүнд: Цэцэрлэгийн туслах багш 33, оёдол эсгүүр 28, гоо засалч 10, худалдагч,касс,нярав 8, үсчин 7, цахилгаанчин 5, нарийн бичиг, албан хэргийн ажилтан 4, ХММОператорчин 4, тогооч 3, кран өргөгч цамхаг 3, гагнуурчин 3, гэр бүлийн үйлчилгээний ажилтан 3, сүү цагаан идээ боловсруулах 2, даралтат сав цэнэглэгч, түгээгч 2, мужаан 1, засал чимэглэл 1 гэх мэт мэргэжлээр хамрагдаж ажлын байртай болсон байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/71 тоот тушаалын жагсаалтанд болон сүүлд нэмэлтээр орсон эрх бүхий сургалтын байгууллагууд хамтран ажиллах хүсэлт ирүүлсэн. Дээрх байгууллагуудаас За нэгдэл ТББ-ын “Гэгээн” сургалтын төв 80 иргэн, Хөгжлийн шинэ гарц ХХК-ны дэргэдэх “Хөгжлийн гарц” сургалтын төв 40, Эх онол сургалтын төв 40 иргэн, Алтан алхам сургалтын төв 40 иргэн, Өгөөмөр халамж ТББ-ын сургалтын төв 40 иргэн, нийт 240 нийгмийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийн иргэдийг хөдөлмөрт бэлтгэх сургалтанд хамруулах гэрээ байгуулан 5 сургалтын байгууллагыг 10 сая 800 мянган төгрөгний санхүүжилтээр дэмжин ажилласан байна.

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ АЖИЛЛАЖ БАЙНА

Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүнсний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгж, байгуулагуудад бизнес эрхлэгчдийг дэмжин олгож буй төсөл хөтөлбөр, зээлийн талаар мэдээлэл өгөх зорилгоор Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Зээлийн батлан даалтын сан, дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэстэй хамтран 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын 9 давхарын хурлын танхимд сургалт зохион байгуулсан. Сургалтанд хүнсний үйлдвэрлэл эрхлэгч 20 гаруй аж ахуй нэгж, байгууллага хамрагдсан. Сургалтын явцад төсөл хөтөлбөр, зээлийн талаар боловсруулагдсан 150 ширхэг материал, гарын авлагуудыг тараасан юм. Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны зорилтот бүлгийн иргэн Ахмад Дашзэвэгийг сонгон авч, Монголын үндэсний радио Хурд агентлагтай хамтран үе шаттай 7 хоногийн 3 дах өдрийн 14 цаг 20 минутанд “Өрхийн үйлдвэрлэл өөдрөг маргааш” 10 удаагийн цуврал нэвтрүүлгийг зохион байгуулж, хүүгүй, барьцаагүй эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг төсөлд хамруулан үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөр ханган бичил бизнес эрхлэх боломжийг олгож өглөө.

“НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг танилцуулах, сурталчлах, түр ажлын байр, нийтийг хамарсан ажилд иргэдийг хамруулах зорилгоор “Нээлттэй ажлын байрны өдөрлөг”-ийг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 7-11 дүгээр Хорооны ЗДАА-тай хамтран BSB төвийн гадна талбайд зохион байгууллаа. Өдөрлөгөөр 111 иргэнд 82 байгууллагын 350 сул чөлөөтэй ажлын байрны захиалгыг танилцуулж, ажил зуучлалын танилцуулга, хөдөлмөрийн салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаарх брошур, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх зөвлөмж зэрэг нийт 300 ширхэг гарын авлага брошур тарааж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа. 

Нийслэлийн Засаг даргын үндсэн чиглэлд тусгагдсан “Нэг өрх-нэг ажлын байр” дэд хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс зохион байгуулсан “Намрын ажил”  угтсан Хөдөлгөөнт Бирж ажиллуулах өдөрлөгийг 2018.09.04-ний өдөр СБД-ийн 4 хороо Улсын их дэлгүүрийн өмнөх талбайд зохион байгууллаа.

Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, 12,13,14,15,16 дугаар хороодын ЗДАА, ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран, ажил хайж буй иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээлэл өгөх, аж ахуйн нэгж байгууллагуудын сул чөлөөтэй болон шинэ ажлыг байрыг танилцуулах, ажил хайгч иргэдийг ажлын байранд зуучлах зорилгоор “Хөдөлгөөнт бирж” өдөрлөгийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Өдөрлөгөөр хэлтэст бүртгэлтэй 380 байгууллагын 890 сул чөлөөтэй ажлын байрыг танилцуулж, 72 иргэнд  хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр талаар мэдээлэл зөвлөгөө өгч 150 ширхэг гарын авлага, прошурыг тарааж ажилласан байна. 

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД

Сүхбаатар дүүргийн хэмжээнд шинэ ажлын байрны бүртгэлийг ажил олгогч байгууллага болон аж ахуйн нэгжтэй холбогдон бүртгэх ажлыг хийж гүйцэтгэж байна. 2018 онд нийт 184 ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагад бий болсон 701 шинэ ажлын байр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд бий болсон 33 шинэ ажлын байрыг бүртгэж, тухайн ажлын байранд орсон иргэдийн мэдээллийг ХЗЗ-1а,б анкетын дагуу бүртгэж, хөдөлмөр эрхлэлтийн нэгдсэн LMIS-мэдээллийн санд бүртгэн баталгаажууллаа. Байгууллага аж ахуй нэгж болон иргэдэд  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 20.2,хөдөлмрийн тухай хуулийн  111-р дүгээр зүйл, Хөгжлийн бэрхшээлтэй  буюу  одой хүний хөдөлмөр эрхлэлтийн талаар танилцуулж мэдээлэл зөвлөгөө өгч хамтарч ажилласан.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээний хэрэгжилтийн хүрээнд 20 хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өрхийн үйлдвэрлэл, аж ахуй, бичил бизнес төслийн сонгон шалгаруулалтын үр дүнд 33 иргэнд нийт 122 0000 000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулж, санхүүгийн дэмжлэг олгосон байна.  2017-2018 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдан санхүүжилт авсан  иргэдээс эргэн төлөлтийн хувиарын дагуу нийт 49.779.226 төгрөгийг хөдөлмөр эрхлэлийн дэмжих сангийн дансанд эргэн төвлөрүүлээд байна.

ТҮР БОЛОН БАЙНГЫН АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧИЛЖ АЖИЛЛАЛАА

Нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах зорилгоор НЗДТГ-аас “Нэг өрх-Нэг ажлын байр" дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах,  иргэдийг ажлын байранд зуучлах, мэргэжлийн чиг баримжаа олгох, гадаадаас эх орондоо ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хуулийн зөвлөгөө өгөх зорилгоор "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийг байгуулан ажиллаж байна. Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн газартай хамтран Дүнжингарав дахь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд 5 дугаар сард ажиллаж,  нийслэлийн 6 дүүргийн 760 иргэнд мэдээлэл зөвлөгөө өгч, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Жигүүр гранд ХХК, Эко констракшн ХХК, Оюу толгойн уурхайд туслан гүйцэтгэгч Рехабилитэйшн консалтинг ХХК-д хүний нөөцийн бүрдүүлэлт хийж мэргэжилгүй 3 иргэнийг сургаж үндсэн ажилтнаар авахаар, 68 иргэнийг байнгын ажлын байранд зуучиллаа. Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн Газартай хамтран "Хөдөлмөрт бэлтгэх хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр”-ийн хүрээнд иргэдийг мэргэжил олгох болон мэргэшүүлэх "Мэргэжлийн болон давтан сургалт"-нд Үйлдвэр урлалын политехник коллеж, “Чухал амжилт”, “Эрхэс сувд”, “Гүн шим” зэрэг 42 сургалтын байгууллагуудад хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжил болох, уул уурхайн механизмын  операторч техникч, үйлчилгээний салбарын үсчин, тогооч, оёдол, эсгүүрчин  58 мэргэжлүүдээр дүүргийн ажилгүй, ажилгүйдэлд өртөж болзошгүй,  ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаа 106 иргэнийг   хамрууллаа.

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ, ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЧИГЛЭЛЭЭР

Аль ч насны хүнд боловсрол, сургалтын талаар мэдээлэл өгөх, ажил мэргэжлийн сонголт хийхэд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх, чиглүүлэх зорилгоор 20 төрлийн мэргэжил сонголт, мэргэжлийн чиг хандлагыг тодорхойлох, өөрийн санаа бодлыг илэрхийлэх чадварыг тодорхойлох, хувь хүний зан чанарыг тодорхойлох тест, сорилууд бүхий санг бүрдүүллээ.

Ажил хайгч, эмзэг, эрсдэлтэй бүлгийн иргэн, ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагч болон эцэг эх асран хамгаалагч, хугацаат цэргийн албан хаагч оюутан залууст ганцаарчилсан зөвлөгөө мэдээллийг 809 иргэнд өгч, мэдээллийг Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн санд оруулж, мэдээ тайланг холбогдох мэргэжилтэн болон байгууллагад тухай бүр хүргүүлэн ажилласан.

Ажил хайгч, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид /8-12 дугаар анги/-2000, Албан бус боловсролын хөтөлбөрт хамрагдаж буй иргэн-30, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн-30, Хөдөө орон нутгаас шилжин ирсэн иргэн-30, Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч-340,  Хорих ангид хүмүүжигч болон суллагдсан иргэн-100, хугацаат цэргийн алба хаагч-280, Их, дээд сургуулийн оюутан-440, Албан бус боловсролын хөтөлбөрт хамрагдаж буй-30, Эмзэг, эрсдэлтэй бүлгийн иргэд-30 зэрэг 10 зорилтот бүлгийн нийт 3380 иргэнийг мэргэжил сонгоход нөлөөлөх хүчин зүйлс, авъяас, ур чадвараа тодорхойлох, мэргэжлээ оновчтой сонгох, эрэлттэй ажил, мэргэжил, тэтгэлэгт хамрагдах боломж, CV бичих, анкет бөглөх, ажлын ярилцлаганд хэрхэн бэлдэх, ажлын байранд дасан зохицох болон хөдөлмөрийн харилцаа,  хөдөлмөрийн зах зээл, өөрийн нөөц боломж зэрэг сэдвүүдээр бүлгийн сургалтанд хамрууллаа.

ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ  АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА АЖ АХУЙ НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДАД ТООЛЛОГО, ХЯНАЛТ ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Дүүргийн хөнгөн үйлдвэрийн салбарт улсын үзлэг зохион байгуулах тухай А/293 тоот захирамжийн дагуу дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс , Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвтэй хамтран ажлын хэсэг байгуулж, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хөнгөн үйлдвэрийн чиглэлийн үйлдвэр , цех, байгууллагуудын үйл ажиллагаанд  хяналт шалгалтыг, зөвлөн туслах зорилгоор зохион байгуулж ажилласан. 
 Улсын үзлэгийн гол зорилго нь үйлдвэрлэлийн салбарт гарч болзошгүй аюул, эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, норм, стандарт, хуулийн хэрэгжилтийг шалгаж, тоног төхөөрөмжийг бүртгэж, илэрсэн зөрчлийн арилгах чиглэлээр арга зүйн зөвлөмж өгч ажилласан. Нийт 124 хөнгөн үйлдвэр, цех, аж ахуйн нэгж байгууллага хамрагдсан бөгөөд, зөрчил, тулгамдсан асуудлыг нарийвчилсан судалгаагаар гаргаж,  Хөдөлмөр , нийгмийн хамгааллын яаманд уламжлан хүргүүлсэн. 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин