• Эхлэл
  • НИТХ-ын даргаС.Амарсайханыг хотын даргаар томилох эсэхийг хэлэлцэнэ

НИТХ-ын даргаС.Амарсайханыг хотын даргаар томилох эсэхийг хэлэлцэнэ

2018/12/28

Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, хотын даргад хэнийг нэр дэвшүүлэхийг хэлэлцэн НИТХ-ын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлэхээр олонхиороо санал нэгджээ. Өмнө нь Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчид  хуралдаж Хотын даргад С.Амарсайхан, Б.Мөнхбаатар нарын нэрийг дэвшүүлсэн юм.  Ингээд С.Амарсайхан есөн хүний, Б.Мөнхбаатар таван хүний санал авч Удирдах зөвлөл хуралдсан юм. Одоо залгуулаад НИТХ хуралдах ёстой. Нэгэнт Удирдах зөвлөлөөс шийдвэр гаргасан болохоор НИТХ-ын дарга С.Амарсайханыг хотын даргаар томилох нь тодорхой болж байх шиг байна. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин