• Эхлэл
  • Ард иргэдийн тэмцэл өлсгөлөн, ажил хаялтаар үргэлжилнэ

Ард иргэдийн тэмцэл өлсгөлөн, ажил хаялтаар үргэлжилнэ

2019/01/03

УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан 40 гишүүний шаардлагыг дэмжиж, “МАНАН дэглэмийн эсрэг” иргэдийн тайван жагсаал өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-нд болж өнгөрсөн. Уг жагсаалыг зохион байгуулагчид болон оролцогч иргэдийн зүгээс УИХ-ын дарга М.Энхболдод ажлаа өгөх шаардлага хүргүүлсэн ба үүнийг хэрэгжүүлэхгүй бол дахин жагсахаа иргэд илэрхийлсэн юм. Үүнээс хойш цөөнгүй хоног өнгөрч байгаа ч УИХ-ын дарга М.Энхболдын зүгээс ямар нэг алхам хийгээгүй байна.

Иймд дараагийн жагсаалыг өмнө мэдэгдсэний дагуу энэ сарын 10-нд зохион байгуулах нь тодорхой болж байна. “МАНАН дэглэмийн эсрэг” жагсаалыг дэмжиж байгаа иргэд улс төрийн тэмцлийн дараагийн алхам болох суулт, улмаар өлсгөлөн зарлахаар бэлтгэж эхэлжээ. Үүний бэлтгэл болгон зарим иргэний хөдөлгөөнүүдийн зүгээс иргэдээс гэр түрээсэлж байгаа ба нэгдүгээр сарын 10-ны жагсаалын дараа Сүхбаатарын талбайд 100 гэр барьж, суулт хийхээр болжээ. Мөн Багш нарын үйлдвэрчний эвлэлээс “МАНАН дэглэмийн эсрэг” тэмцлийг дэмжиж багш нарыг нэг өдрийн сануулах ажил хаялтад уриалсан байна. 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин