Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүллээ

2019.01.16

Засгийн газрын өнөөдөр /2019.01.16/-ийн хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлжээ.

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор 16 ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай шийдвэрийг гаргасан. Уг тогтоолоор стратегийн ордод хамрагдсан Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж олборлолтын шатны үйл ажиллагааг эхлүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, хөрөнгө оруулагч талтай хамтран ордыг олборлох боломжийг судлах үүрэг өгөөд байсан билээ. Ингээд энэхүү эрхийг “Монголросцветмет” нэгдлээс “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэв.  Энэ дагуу “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, бэлтгэл ажлыг хангах Ажлын хэсгийг байгуулж, эдийн засгийн эргэлтэд оруулж, ашиглах хугацаатай үүргийг өглөө.


ИХ УНШСАН
    Сонин хачин