• Эхлэл
  • 19 гишүүн бүрэн эрхээсээ татгалзвал УИХ-ыг тараах боломж байна

19 гишүүн бүрэн эрхээсээ татгалзвал УИХ-ыг тараах боломж байна

2019/01/21

Өнгөрөгч баасан гаригийн чуулганаар УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы дэгийн туай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Өөрөөр хэлбэл УИХ-ын даргыг УИХ-ын гишүүдийн олохийн саналаар огцруулдаг хуулийн зохицуулалт бий болсон билээ. Хуулийг энэ сарын 25-наас эхлэн дагаж мөрдөх ёстой. Хэрвээ энэ хууль Үндсэн хуулийн Цэц рүү явчихгүй бол ирэх долоо хоногт УИХ-ын дарга М.Энхболдыг хугацанаас нь өмнө огцруулж шинэ дарга томилно гэсэн үг.

МАН-ын хоёр бүлэг (27:37) удтал маргасны эцэст Хүүкийн тал дийлж, УИХ-ын даргаа авахаар болсон гэсэн. Шинээр томилогдох спикерийн тухайд Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд гэх мэт нэр яригдаж буй. Асуудал нэгэнт нэг талдаа гарсан учраас УИХ-ын дарга хэн байх нь маньд падгүй болсон хэрэг. Харин шинээр томилогдсон УИХ-ын дарга ЖДҮ-гийн асуудлыг хэрхэх нь сонин байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй “МАНАН-ын эсрэг” бүлгийнхэн “60 тэрбумын толгойлогчийг зайлуулчихаад дараа нь ЖДҮ-чидтэй тэмцэнэ” гэсэн амлалт бий.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр саяхан “МУ-д бүртгэлтэй 134000 аж ахуйн нэгжээс 66000 нь үйл ажиллагаагаа зогсоосон байна” хэмээн жиргэсэн байсан. Харамсалтай нь эрхэм гишүүн өөрөө ЖДҮ-ийн зээлээс хоёр жил дараалан хамаарал бүхий компанидаа авсан байдаг юм. Өнгөрөгч 2018 онд ЖДҮХС-д зээлийн хүсэлт гаргасан 1031 компаниас 134 нь л зээл авсан. Үүн дотор хорь гаруй нь УИХ-ын гишүүд болон тэдний хамаарал бүхий компаниуд. Дээр нь төрийн өндөр албан тушаалтнууд гээд тоонд ороогүй бас нэг бүлэг хүмүүс бий, Ерөнхий аудитороосоо авахуулаад. Ийм байхад аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоож, үүд хаалга барилгүй л яахав.

Тиймээс энэ үйл хэрэгт хүчин зүтгэсэн У.Хүрэлсүхийн Засгийн газар болоод ЖДҮ-чин гишүүд ЖДҮ-гийн эсрэг тэмцэнэ гэж итгэхэд бэрх. Өнгөрөгч пүрэв гаригт ЖДҮХС-гийн үйл ажиллагааг шалгах УИХ-ын Түр хороо байгуулах тухай УИХ-ыг тогтоолыг төслийг унагаснаараа мөнөөх 40 гишүүн үнэн нүүрээ бүрэн харуулсан.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин